Б.ДАРЬСҮРЭН
НИТХ-аар нийтийн тээврийн хоёр ч автобус компанийн тав орчим тэрбум төгрөгийн өрийг улсаас төлөх талаар хэлэлцжээ. Тодруулбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нийт 2025 ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос өнөөдрийг хүртэл төлөхгүй явсаар 4.8 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна. Энэ өрийг нийслэлийн төсвөөс төлөхийг үндсэндээ дэмжиж. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр муу менежменттэй ажилласан компанийн өрийг төлөхийг цахим орчин иргэд эсэргүүцэж эхэлжээ.
Учир нь тодорхой хэмжээний орлоготой, үйлчлүүлэгчтэй боловч ажилтнуудынхаа НДШ-ийг одоо болтол төлөөгүй байгаад ундуйцаж байгаа аж. Тиймээс “төрийн өмчит нэртэй, ашиггүй ажилладаг байгууллагуудын өрийг төрийн өмнөөс төлж байхаар татан буулгах нь зүйтэй” гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn