ДЭМБ:Хойд Солонгос халдварын талаар “түүхий” мэдээлэл өгч байна

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгосын Засгийн газраас COVID-19 халдварын нөхцөл байдал сайжирч, бүртгэгдсэн тохиолдол, нас баралтын тоо тогтмол буурч байгаа гэж мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

 Тодруулбал, хоёр долоо хоногийн өмнө халуурсан хүний тоо өдөрт 390 мянгыг давсны дараа Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдварын давлагаа буурч байна гэж мэдээлсэн юм.Тэгвэл ДЭМБ-ын зүгээс тус улсын COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээний талаарх мэдэгдэлд эргэлзэж байна.

ДЭМБ-аас ”Халдварын нөхцөл байдал сайжрах биш улам муудаж байгаа. Хараат бус, хөндлөнгийн тоон мэдээлэл дутаж байна” гэж мэдэгдэв. Хойд Солонгос хэдэн хүн шинжилгээгээр эерэг гарсан тоон мэдээллийг албан ёсоор өгөөгүй. Засгийн газраас нь удирддаг учир хэвлэл мэдээллийн тоогоор нөхцөл байдлыг дүгнэхэд хэцүү гэж шинжээчид  үзэж байна.

Энэ талаар ДЭМБ-ын Онцгой байдлын албаны дарга Майкл Райн “Нөхцөл байдал Хойд Солонгост өдрөөс өдөрт дордож байгаа гэж бид таамаглаж байна. Төрийн хэвлэлээс өөр сувгаар мэдээлэл авах давуу эрх алга. Бодит нөхцөл байдлаас өөр дутуу, “түүхий” тоон мэдээлэл авч байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс бид илүү бодит дүр зургийг гаргахын тулд Өмнөд Солонгос болон Хятадтай хамтран ажиллаж байна” гэж лхагва гарагийн хуралдааны үеэр хэлэв. ДЭМБ-аас вакцин болон бусад шаардлагатай хэрэгслээр туслах саналыг Ким Жон Ун-д тавьжээ.

Тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон учир 96 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илрээд байна гэж төрийн мэдээллийн агентлаг “KCNA” пүрэв гарагт мэдээлэв. Тус агентлаг шинэ нас баралтын талаар мэдээлсэнгүй.

Халдварын эсрэг кампанит үйл ажиллагааны хүрээнд тус улс хөл хорио тогтоож, эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  нэмэгдүүлж, халдваргүйжүүлэлт, ариутгал хийж ажиллаж байна. Гэхдээ газар тариалангийн ажил үргэлжилж байна.

Хойд Солонгосын Ерөнхий сайд Ким Ток Хун улсынхаа эмийн үйлдвэрийг шинэ түвшинд хүргэж, олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа талаараа ярьжээ. Тэрбээр “Эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь  тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд хүмүүсийг эрсдэлээс сэргийлэх суурь болж байна” гэж “KCNA” агентлагт ярьсан байна.

Эх сурвалж:CNN
 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17