Авто тээврээс дөрөв дахин бага зардлаар төмөр замын тээвэр хийнэ

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Тэрбээр "Оюу толгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Тус сум нь орчин үеийн бүх асуудлыг шийдсэн хот болох ажил эхэлж байна.

 Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шилжүүлэх ачих терминал гол хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Авто тээврээр тээвэрлэлтээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачих, яваандаа нарийн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох учиртай.Түүнчлэн энэ нь авто зам руу шилжүүлэн ачих байгууламж юм. Ингэснийхээ дараа задгай, чингэлэг гэсэн хэлбэрээр тээвэрлэх боломж гарч байна. Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд боомтуудаар гарч байгаа нүүрсний машины тоо 760-д хүрээд байна.

Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний машин тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд коронавируст халдварын тохиолдлын тоо бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрсний машины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохирсон" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 39 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 39 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 39 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 39 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 39 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 39 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 39 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 39 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 39 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 39 мин