Галт зэвсэгийг хориглохыг америкчууд хүслээ

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Техас мужийн Увалде хотын Робб  бага сургууль руу өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт буутай этгээд халдсанаас хоёр багш, 19 сурагч амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хэргийг шалгасан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтад үнэлгээ хийнэ гэж Америкийн Хууль зүйн яам өчигдөр мэдэгдэв. Учир нь зэвсэгт этгээд буудах үед сурагчид 911 рүү олон удаа залгасан ч цагдаа нар хариу өгөөгүй нь олон нийт дургүйцлийг хүргээд байна.  Мөн халдлага эхэлснээс 40 орчим минутын дараа цагдаа нар орж ирсэн нь олон сурагч амиа алдахад нөлөөлсөн хэмээн олон нийт үзэж байна.

Хэргийг эргэн сануулвал 18 настай Салвадор Рамос хуулийн дагуу олж авсан AR-15 маркын автомат буугаар эхлээд эмээгээ дараа нь дөрөвдүгээр ангийн сурагчдыг буудан амь насанд нь халдсан хэрэг энэ сарын 24-нд гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Увалде хотод ирж хохирогчдын гэр бүлийнхэн болон амьд үлдсэн хохирогчидтой ням гарагт уулзав. Тэрбээр тэргүүн хатагтай Жилл Байдены хамт Робб бага сургуульд болсон  сурагчдад эмгэнэл илэрхийлэх арга хэмжээнд очжээ. Үүний дараагаар тэд католик сүмийн мөргөлд оролцов. Энэ үеэр хэсэг хүн сүмийн гадаа ирж “Ямар нэгэн зүйл хий” хэмээн хашгирахад ерөнхийлөгч “Бид арга хэмжээ авна” гэж хариулав. Тус улсад болсон энэ үйл явдал нь галт зэвсэг, буунд тавих хяналтаа сайжруулах дохиог эрх баригчдад өгсөн юм. Иргэдийн зүгээс Жо Байденд ийм шаардлага тавьжээ. Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис галт зэвсэг хэрэглэхийг хориглох санал гаргав. Тэрбээр “Галт зэвсэг олон хүнийг хурдан хугацаанд хороох зорилгоор бүтээгдсэн. Энэ бол дайнд зориулагдсан. Иргэний ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйл” гэв.

Гэвч Бүгд найрамдах намын хэд хэдэн ахмад сенатч буу эзэмших журмыг хатуу болгох, хяналтыг чангатгах уриалгыг эсэргүүцэж байна гэж “BBC” мэдээлэв. Мөн экс ерөнхийлөгч Дональд Трамп зайлшгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэж ярьжээ. Харин Техас мужийн сенатч Тед Круз “Ардчилсан намынхан болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуулиар олгосон иргэний эрхийг хязгаарлахдаа Увалде хотод болсон буудлагыг улс төржүүлэх оролдлого хийж байна” хэмээн буруутгав.

АНУ-ын Хууль зүйн яам гэмт хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн өдрийн хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хариу арга хэмжээний талаар  бие даасан тайлан гаргана.  Мөн буудах гэмт хэрэгт үзүүлэх хариу арга хэмжээг сайжруулж, бэлтгэл ажлыг сайтар хангах, ийм гэмт хэргийн үеэр ямар арга хэмжээ авах нь хамгийн зохистой гэдгийг судална” гэв.

Иргэн Эдвардо Месса “Тамхи, архи шиг буунд яагаад насны хязгаарлалт тавиагүй юм бол. Энэ удаагийн аллага үнэхээр зүрх шимшрүүлж байна” гэв. Он гарснаас хойш АНУ-д 200 гаруй хүн  олныг  хамарсан буудлагын улмаас амиа алдаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17