Япон зургадугаар сарын 10-наас жуулчин хүлээн авч эхэлнэ

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Япон улс гадаадын аялал жуулчлалыг сэргээхийн тулд зургадугаар сарын 10-наас эхлэн цар тахлын хилийн хяналтаа сулруулахаар боллоо. Тодруулбал, цар тахал эхэлснээс хойш анх удаа гадаадаас жуулчин нэвтрүүлэхээр болсон нь энэ юм. Шинэчилсэн дүрмийн дагуу АНУ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг 98 улсын аялагчдыг Японд ирэхийг зөвшөөрнө.  Гэхдээ  хөтөч, тогтмол маршруттай багц аялалд оролцох хүмүүст хилээ нээнэ гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгдэв.

Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр халдварын эрсдэлээс хамааран улс орон, бүс нутгийг улаан, шар, цэнхэр гэсэн гурван бүлэгт ангилжээ.  Хамгийн бага эрсдэлтэй бүлгийн аялагчдыг вакцинд хамрагдаагүй байсан ч шинжилгээ, хорио цээрийн дэглэмээс чөлөөлнө. Урьдчилан тооцооллоор ирэх жуулчдын 80 хувь нь хөл хорионд орохгүй юм байна.  Япон улсад ирээд шинжилгээ өгөх, гэрийн хорио цээрийн дэглэм сахих шаардлагагүй орнуудын тоонд Монгол Улс багтсан байна.

Энэ шинэ зохицуулалт хэрхэн хэрэгжихийг харахын тулд Засгийн газар  энэ сарын 24-наас туршилтын аяллыг явуулж эхэлжээ.  Энэ хүрээнд АНУ, Австрали, Тайланд, Сингапурын аяллын жижиг баг Япон улсад онцгой үзвэрийн газруудаар аялж байгаа юм.

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны хуралдаан дээр “Жуулчид Японд мөрдөж байгаа амны хаалтыг зөв зүүх дүрмийг дагаж мөрдөх ёстой. Засгийн газар тур операторууд, гадаадын иргэдийг хүлээн авч байгаа компани, сургууль болон бусад аж ахуйн нэгжүүдээс гадаадаас ирсэн жуулчдад зааварчилгааг дагаж мөрдөхийг шаардана” гэж ярьжээ. Тус улсын Аялал жуулчлалын яам цар тахлын дэгдэлтээс сэргийлж, зочид буудал болон бусад үйлчилгээний байгууллагуудад зориулсан вирусын эсрэг арга хэмжээний талаарх удирдамж гаргахаар төлөвлөж байна.

Японы Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлэн хилийн хяналтын арга хэмжээгээ сулруулж, бизнес эрхлэгчид, олон улсын оюутнууд зэргийг хүлээн авч эхэлсэн билээ. Тус улс халдварын тархалтаас сэргийлэн Токиогийн олимпийг нэг жилээр хойшлуулахын сацуу гадаадаас үзэгч нэвтрүүлэхийг хориглосноор хөл хорио, хязгаарлалтын хатуу дэглэм баримталсан орны тоонд орж байв.

Аялал жуулчлал эдийн засгийнх нь гол эх үүсвэр байдаг тус улсын жуулчдын тоо 2020 онд 90 гаруй хувиар буурсан байна. Тиймээс аялал жуулчлалын компаниуд энэ мэдэгдлийг талархан хүлээн авч байна.

Энэ талаар “Intrepid Travel” компанийн менежмент хариуцсан захирал Зина Бенчейх “Хязгаарлалт, хөл хориотой байсан хоёр жил орчмын хугацаанд хүмүүс Япон руу  аялах арга замыг хайсаар, хилээ нээх мөчийг хүлээж  байв. Хил бүрэн нээгдэхээр тун удалгүй захиалгууд хурдан дүүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж “BBC”-д ярьжээ. Харин “Japan Journeys” компанийн захирал   Жеймс Гринфилд “Японы Засгийн газар маш болгоомжтой, сэрэмжтэй болсоор байна.  Хоёр жил гаруй хугацаанд үйл ажиллагаа  зогссон бид орлогоо нөхөхийн тулд жуулчдаа сэтгэл хангалуун байлгахын төлөө юуг ч хийхэд бэлэн байна. Анхны аялагчид багц аяллыг сонгосон хүмүүс байлгахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэсэн юм. Японы Засгийн газраас зургадугаар сарын 1-нээс эхлэн өдөрт 20 мянган жуулчин хүлээн авахаар болж нэмэгдүүлснээ зарласан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17