С.САРУУЛ
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна. Улаанбаатар хотын инфляцад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байгаа. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор махны 60 хувийг бүрдүүлж байна хэмээн мэдээллээ.
Хонины махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулж хонины савласан мах килограмм нь 7,750 төгрөг, гулуузаар килограмм нь 7,550 төгрөгөөр худалдаалж байна. Мөн ямааны савласан махыг килограмм нь 6,900 төгрөг, гулуузаар килограмм нь 6,700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байгаа гэж салбарын яамнаас мэдэгдэв.
Эх сурвалж: www.polit.mn