М.Билэгсайхан: Аялагчид хурдан очих биш аюулгүй, цэвэр байдлыг чухалчилж байна

2022-05-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Хүнс худалдаа, маркетингийн тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Билэгсайхантай ярилцлаа.

 

-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ямар давуу болон сул тал ажиглагдаж байна вэ?

-“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Манай зарим амралтын газрууд аялагч, жуулчдынхаа буудалладаг газрын дэргэд бие засах газраа байрлуулдаг. Бохирдол, тав тух гээд хурцаар яригдах асуудал мөн. Яагаад гэвэл амарч, сэтгэл санаагаа сэргээж, стрессээ тайлах гэж очиж байгаа. Нэг ёсондоо бяр суух гэж байна гэсэн үг.

Аялал, жуулчлал мөнгөний болон нийгмийн төлөө байдаг. Монголын энэ салбар боломжийн хөгжиж байтал цар тахал гээд зогсонги байдалд орсон. Нэг нийлүүлэгч, зах зээлтэй бизнес дампуурдаг. Жуулчид, амрагч нар очихгүй бол ААН-үүд хаалгаа барихаас өөр аргагүй болно.

Харин эерэгээр яривал үзэсгэлэнт байгалиар гадныхны нүдийг хужирладаг. Сүүлийн хоёр жил унтаа байдалд байсан. Энэ жил хаашаа явах. Хэрхэн аялах вэ гээд төлөвлөөд сууж байгаа.

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Аялалын салбарт нисэх буудлаас эхлээд, такси, автобус, троллейбус, зочлох үйлчилгээ гээд бүгд тооцогдоно. Энэ бүгдийг л хөгжүүлэх шаардлагатай. Стандартад нийцсэн такси байхгүй учраас жуулчид дээрэмдүүлэх, бусад гэмт хэргийн хохирогч болж байна. Нийтийн тээвэр гэхэд гадаадын иргэн байтугай, бид өөрсдөө зорчиход ямар хүндрэлтэйг бүгд мэднэ дээ.

Энэ зун Дарханы замыг засварлаж дууссан бол хойд хөршөөс олон тооны жуулчин ирэх байсан. Ер нь автозамын тендер зарлахдаа 200 киллометр тутамд автобусны зогсоол, кофешоп, ресторан, ариун цэврийн газрыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ингэж байж л эхний шалгалтаа давна. Дээрх ажлуудыг аймаг, сум хийж чадахгүй. Зээл, тусламжаар хийх үедээ л үүнийгээ тусгаад өгөх ёстой байгаа юм. 2015 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум руу явах замыг шинэчилсэн. Гадаад, дотоодгүй тийшээ шуурч байсан учраас Хатгалын “шок” гэж тухайн үеийг нэрлэсэн байдаг.

COVID-19-оос өмнө А цэгээс Б цэг хүртэл хурдан очихыг чухалчилдаг байсан. Харин одоо яаж аюулгүй, эрүүл цэвэр явах вэ гэдэгт анхаарцгааж байна. Цэвэрхэн “00”-оос эхлээд, ор дэрний асуудал орж ирж байгаа. Өөрөө хэлбэл эдгээр нь гадныхныг зөв чиглүүлэх “луужин” юм.

 Аялагч, жуулчин гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. Аялагч гэхээр дотооддоо зугаалж яваа иргэд. Жуулчин гэдэг нь улс хооронд дамжин өнгөрч байгаа хүмүүс. Тэгэхээр эхлээд аялагчдынхаа тав тухыг хангаад, дараа нь жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангах ёстой. Үгүй бол шууд жуулчид гээд явбал өрөөсгөл.

Бид идэх хоол, амьдрах гэр оронгүй бол хэн ч биш болно. Үүнтэй адилхан жуулчдад тав тухтай буудал, аюулгүй хоол хүнсний асуудал нэн чухал.

Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын иргэд манайх руу визгүй зорчихоор болсон. Үүн дээр манайх хариу бодлого баримтлах шаардлагатай. БНСУ-ын хувьд таваас дээш гишүүнтэй группыг визгүй зорчуулдаг. Өөрөөр хэлбэл аялал, жуулчлалын салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байна гэсэн ойлголт юм. Бас манайд шууд нислэг давуу тал болно. Жишээлбэл, “Хөх хот-Мөрөн” чиглэл. Мөрөнд бууж, Хөвсгөл далайг үзчихээд, буцах боломжтой.

-BUSAN руу нисэхэд 780000 төгрөг, Улаанбаатараас Баян-Өлгий рүү нисэхэд 948000 төгрөг байна хэмээн иргэд цахим орчинд шүүмжилж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад бензин нь хямдхан, нислэг нь олон болохоор зах зээлийнхээ эерэг байдлыг хараад, хямд үнэтэй байдаг. Зарим улсуудад онгоцоороо 200-аас дээш зорчигч тээвэрлэвэл 6000 долларын нэмэгдэл цалин олгох бодлого баримталдаг. Тэгэхээр тээвэрлэгч байгууллага нь зочид буудлуудтай холбоотой ажиллаж эхэлдэг л дээ.

Манай дотоодын нислэг яагаад өндөр тарифтай байдаг вэ гэхээр түлш, сэлбэг зэрэг нь бүгд импортынх. Иргэд автобензинээ өндөр үнээр авдагтай адил.

-Аялал, жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнууд, ажиллах хүн хүч хангалттай байдаг уу?

- Энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоо эрс буурсан. Тэр хэмжээгээр ажиллах хүчин хомсдоод байна. Суралцагчдын тоог нэмэхийн тулд наад зах нь тэтгэлэгт хөтөлбөр зарлах хэрэгтэй. Мөн сүүлийн хоёр жилд толгойтой бүхэн нь аялал жуулчлал дампуурлаа гэж ярьсан. Ингэхээр хэн энд ажиллах вэ. Амралтын газар, жуулчны баазууд хаалгаа барьсан. Энэ зун байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

9 цаг 24 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

9 цаг 24 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

9 цаг 24 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

9 цаг 24 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

9 цаг 24 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

9 цаг 24 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

9 цаг 24 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

9 цаг 24 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

9 цаг 24 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

9 цаг 24 мин