
З.БАТЦЭЦЭГ
Нью-Йорк хотын дарга Эрик Адамс АНУ-д худалдаалагдах хүүхдийн сүүний хомсдолтой байгаа тул тус хотод онц байдал зарлалаа. Энэ тухай хотын албан ёсны цахим хуудсанд байршуулсан шинэ тогтоолд дурдсан байна.
“Нью-Йорк хотын дарга Эрик Адамс хүүхдийн сүүний хомсдолтой холбоотойгоор онц байдал зарлах тухай 98 тоот захирамжид гарын үсэг зурав. Энэхүү тушаал нь Нью-Йорк хотын Хэрэглэгч, ажилчдын эрхийг хамгаалах хэлтэст Нью-Йорк хотын дүрмийн 6-р хэсгийн 5-ын 5-42-т заасны дагуу үнийг хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх эрхийг олгоно" гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-д хүүхдийн хоол хомсдох болсон шалтгаан нь орон нутгийн зохицуулагчид Эбботтын үйлдвэрлэлийн шугамыг эмгэг төрүүлэгч нянгаар бохирдсон байж болзошгүй гэж сэжиглэсний дараа их хэмжээний сүүн тэжээлийг эргүүлэн татсантай холбоотой гэж өмнө нь мэдээлж байсан. Одоогийн байдлаар сүүний хомсдол 40-50 орчим хувьтай байна.
Асуудлын цар хүрээ маш том болсон тул АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн тээврийн онгоцууд зах зээлийг хүүхдийн сүүн тэжээлээр дүүргэхэд ашиглагдаж эхлэв. Америкийн эрх баригчид энэ ажиллагааг "Нисдэг формул" гэж нэрлэсэн.
Эх сурвалж: www.polit.mn