
З.БАТЦЭЦЭГ
Индонезийн эрх баригчид ЛГБТ нийгэмлэгийн тугийг Их Британийн Элчин сайдын яамны байран дээр мандуулсныг буруушааж, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг тус улсын Гадаад хэргийн яаманд дуудсан гэж Tempo мэдээлэв.
5-р сарын 17-нд "Олон улсын гомофобын эсрэг өдөр"-ийг тохиолдуулан ЛГБТ тугийг дипломат төлөөлөгчийн газрын байран дээр Их Британийн төрийн далбааны хамт өлгөжээ.
"Энэ үйлдлийг буруушаах нь зүйтэй. Элчин сайдын яамны нутаг дэвсгэр дээр болсон ч тэд Индонезитэй сайн харилцаатай байхын тулд дипломат хэм хэмжээг хүндэтгэх ёстой байсан" гэж Индонезийн Ардын зөвлөлдөх их хуралын (парламент) дэд дарга Хидаят Нур Вахид хэлэв.
Их Британийн дипломатууд хүний эрхийн төлөө тууштай тэмцэж байгаа нь тэдний оршин суугаа улсын уламжлалтай зөрчилдөх ёсгүй гэж тэрээр тэмдэглэв.
Эх сурвалж: www.polit.mn