А.Мэргэн: Хоккейн оддыг бэлтгэхийн төлөө бүхнээ зориулна

2022-05-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Монголын багийн спортын хоккейн тамирчдын амжилт, ур чадвар жилээс жилд ахиж байна. Манай хоккейчид 2017 онд бэндигийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн хошой аварга болсон гээд анхны тодотголтой, олон амжилт гаргасаар байгаа. Ямар ч спортын хөгжил, тамирчдын амжилт дасгалжуулагчийн арга барил, ур чадвартай салшгүй холбоотой. Монголын хоккейчдын амжилтыг дасгалжуулагч А.Мэргэнгүйгээр төсөөлшгүй. Түүнийг энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.

 

-Монгол Улс өнгөрсөн жил “Мөсөн өргөө”-тэй болж өвлийн спортын тамирчид бэлтгэл хийх, амжилт гаргах боломж бүрдсэн. Ингэснээр манай хоккейчид шайбтай хоккейн ДАШТ-д оролцох боломжтой болсон. “Мөсөн өргөө” Монголын хоккейчдын амжилтад хэрхэн нөлөөлөх вэ?

-Юуны өмнө Монголын хоккейчдын 60 жил хүлээсэн мөрөөдлийг бий болгосон Монгол Улсын том бүтээн байгуулалт “Мөсөн өргөө”-г барихад хөрөнгө оруулсан манай үндэсний хөрөнгө оруулагч МАК, Ачит Ихт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж ДАШТ-д оролцохоос гадна хүүхэд, залуучууд маань хоккей, чөлөөт гулгалт, уран гулгалт, шорт трекээр хичээллэж хойч үеийнхэн маань эрүүл саруул өсөх боломжийг бүрдүүллээ. Хүүхдүүдийг системтэй хоккейн сургалтаар бэлдэж, бэлтгэлийг нь хангавал монголчууд бид олимпод оролцож бусад оронтой өрсөлдөж амжилт гаргах бүрэн боломж нээгдлээ гэж дүгнэж байгаа.

-Таны дасгалжуулсан баг 2017 онд бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Монголоос анх удаа дэлхийн аваргаас медаль авсан түүхэн амжилтаа эргэн дурсахгүй юу?

-Манай багийнхан бөмбөгтэй хоккейн ДАШТ-д 2006 оноос хойш оролцсон. 2017 онд 11 жил тээсэн зорилгодоо хүрч, дэлхийн медальтнууд болоход сэтгэл их хөдөлж, тамирчдаараа бахархаж билээ. Бид нөхцөл боломж тааруу, төрөөс дэмждэггүй гэж хойш суулгүй тууштай зүтгэснийхээ үр шимийг хүртсэн. Олзны бага нь амттай. Тэгээд ч зөвхөн хожиж байж л хүртдэг болохоор хүрэл медаль их сайхан. Би тамирчдаа их өрөвддөг. Манай хоккейчид олон жил ар гэр, амьдралаа хойш нь тавьж зүтгэчихээд өндөр амжилт гаргаж чадахгүй ирэх бүрт нь сэтгэл өвддөг. Хэрхэн хөдөлмөрлөж, ямар их саад бэрхшээл даван туулж байж дэлхийн аваргаас медаль авсныг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Би бөмбөгтэй хоккейг Оросын алдарт далгалжуулагч Петровичийн хамт гурван жил дасгалжуулсан. Өмнө нь манай тамирчид 10 жил тоглоод медаль хүртэж чадаагүй. Тамирчид жил бүр тэмцээнд оролцож медаль хүртэж чадахгүй бол дараа жил нь дахин зүтгээд сэтгэлээр унаж санаа зовдог. Багийн ахлагч Г.Тамир надад санал тавьж энэ олон жилийн хуримталсан хүнд ачааг нуруун дээрээс нь авч өгөөч гэж зорилго тавьж 2017 онд бид том давааны ард гарч билээ.

-Хэн таныг шайб, цохиуртай нөхөрлүүлж, эргэж буцахааргүй болтол урвуулав?

-Тамирчин хүн гэр бүлийн дэмжлэггүйгээр амжилтад хүрэхгүй. Аав маань намайг мөсөн талбайд хөтөлж ирээд хоккейгоор хичээллүүлсэн. Амжилт гаргах бүртээ нэрийг нь дуудуулсандаа баярладаг. Тоглолт их үздэг байсан болохоор тамирчин болох мөрөөдлөөр жигүүрлэсэн гэж боддог.

-Та “Mergen Hockey Academy” байгуулж, өсвөрийн хоккейчдыг бэлтгэж байгаа гэж сонссон. Залгамж халаагаа бэлтгэх тал дээр одоо илүү анхаарч байгаа гэсэн үг үү?

-Хүн мөнх амьдрахгүй. Ирээд буцдаг нь орчлонгийн жам. Монголын өнөөгийн нөхцөлд хүүхдэд ээлгүй зүйл олон байна. Би одоо залгамж халаагаа бэлдэн, хүүхдийн төлөө зүрх, сэтгэлээ зориулж ажиллана. Би их азтай хүн. Дуртай ажлаа хийж, хайртай спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж явна. Дуртай мэргэжлээрээ ажиллах хамгийн сайхан. Бурхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Залгамж халаагаа бэлтгэх, хүүхдүүдтэй ажиллахын тулд “Mergen Hockey Academy”-ийг байгуулсан. “Nukht sports center”-т байрладаг манай клубт одоогоор 100 гаруй хүүхэд хичээллэж байна. Хойч үеэ эрүүл саруул хүмүүжүүлж, эрүүл чийрэг монгол хүнийг бэлтгэх нь бидний гол зорилго. Монголын хөлбөмбөг, хоккейг мэргэжлийн түвшинд хүргэн, мэргэжлийн тамирчид бэлтгэхийн тулд сурч мэдсэн бүхнээ хүүхдүүдэд заана, дасгалжуулна. Ирээдүйн оддыг бэлтгэхийн төлөө бүхнээ зориулна. Энэ зорилго, чармайлтыг маань Монголын компаниуд, хувь хүмүүс дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Хоккейн спортоор хичээллэх нь тамирчдын хувьд ямар давуу тал болдог юм бэ?

-Хоккейн спорт өөрөө тэсвэр тэвчээр, хурд, хүчний спорт. Талбай дээр өрнөж буй ширүүн өрсөлдөөнийг гурван үе тэсэж гарна гэдэг бол их тэвчээр шаардана. Иймээс хоккейн спортоор хичээллэснээр хувь хүн өөртөө тэсвэр тэвчээр, хурд, хүч мөн багаар ажиллах чадвар, хувь хүний төлөвшлийг олж авдаг. Тэшүүрээр гулгах, цохиур модоор жижиг шайбыг дамжуулах нь хүнээс багагүй мэдрэмж шаардана. Тиймээс мэдрэмжийг ч бас сайн хөгжүүлдэг.

-Таны хувьд ЦСКА багт хоёр жил бэлтгэл хийж байсан хүний нэг. Тэдний тоглогчдоос сурах, үлгэрлэх зүйл их байсан нь мэдээж. Тус багт бэлтгэгдсэн хүний хувьд ямар туршлага хуримтлуулж чадсан бэ?

-Би алдарт Михиаловын хүү Егор, Чебатуркин хоёрын туслахаар хоёр жил бэлтгэл хийсэн. ЦСКА багийг сагсан бөмбөгтэй харьцуулбал алдартай багуудын адил юм. Түүнчлэн хоккейн хамгийн өндөр амжилт гаргасан багуудын нэг, домогт хоккейчдыг бэлтгэдэг газар. Тус багт хоёр жил бэлтгэгдээд  их зүйл сурч, арвин туршлага хуримтлуулж чадсан. Би АНУ-д дээд боловсрол эзэмшихдээ цагтай уралдаж, ЦСКА-д ажиллахдаа цагийг “гүйцэд түрүүлж” сурч чадсан юм. Эхний үед их ачаалал авч, ядран, шантрах үе олон байсан. Гэхдээ тийм мундаг дасгалжуулагч, тамирчдын бэлтгэл, сургуулилт, зорилго, тэмүүллээс их урам авч байгаа гэдгээ ухамсарлаж илүү хичээж чадсанаар амархан давсан.

-ЦСКА баг, тамирчдаас үлгэрлэх зүйл юу байв?

-ЦСКА бол оддын клуб. Дэлхийн олон алдартай одод тус клубт тоглон, амжилтад хүрсэн. Надад хамгийн үлгэрлэмээр санагдсан нэг зүйл нь тэнд оддын өвчнөөр өвчилсөн нэг ч хүн байгаагүй. Харин ч эсрэгээрээ баг, хамт олноо хүндэтгэдэг, багаар ажиллах чадвартай, бусдыг сонсдог, хүндэлдэг, маш найрсаг дасгалжуулагч, тоглогчтойгоор нь бахархсан.

-Хоккейн спорт биеийн хүчний тоглолт шаарддаг. Зарим үед хоорондоо муудалцах ч үе бий. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Спорт болсон хойно мэдээж өөрийн гэсэн дүрэм журамтай. Талбай дээр өрнөж байгаа ширүүн тэмцэл нь дүрмээр зохицуулагдаж байгаа нь энэ спортын нэг хэсэг. Нэг талаас ширүүн тэмцэл нь энэ спортын чимэг төдийгүй үзэгчдийг татах гол түлхэц болдог. Харин нөгөө талаас тамирчид бэртэл авах магадлал бас бий. Гэхдээ тамирчдын хувцас тоноглол нь хамгаалалт сайн учраас бага бэртдэг. Мөн NHL болон KHL гэх дэлхийн том лигт тамирчид хоорондоо нэгийн эсрэг нэг буюу зодолдох эсвэл тулалдаж болно. Аль нэг тамирчин бууж өгвөл газар унасан тохиолдолд шүүгч салгаж хоёр тамирчинд торгууль өгдөг. Дэлхийн хоккейн холбооноос (IIHF) энэ спортыг хөгжүүлж олон хүн татахын тулд Ази тивийн орнууд болон хоккей сайн хөгжөөгүй улс орнуудад бүрэн контакт буюу тамирчид хоорондын ширүүн тэмцлийг хориглодог.

-Дасгалжуулагч хүн ямар байвал зохистой гэж бодож явдаг вэ. Таны хувьд дасгалжуулалтын гол онцлог юу вэ?

-Дасгалжуулагч хүн багаа, шавиа амжилтад хүргэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон тамирчинг хариуцаж, итгэл төрүүлэн, багийн уур амьсгалаа хадгалж, хамтын хүчээр амжилтад хүрдэг. Олон талын, өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Манлайлагч, сэтгэлзүйч, хоол зүйч, зохион байгуулагчаас авахуулаад бага эмчийн дайтай мэдлэгтэй байж мэргэжлийн дасгалжуулагчийн түвшинд хүрнэ. Багийн спорт тэр тусмаа хоккей тоглолтын нарийн төлөвлөгөө, техник, тамирчдын ур чадвар, авьяас, багийн тоглолт шаарддаг. Багийн спортод тоглогч бүр сайн тоглож, нэгнийгээ мэдрэхээс гадна багийн дотоод уур амьсгал ч чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин