АНУ, БНСУ цэргийн сургуулилтаа өргөжүүлэх талаар хэлэлцэнэ

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Солонгосын удирдагч Юн Сок Ёол нар хамтарсан цэргийн сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх боломжийг хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ тухай Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтын дараа талуудын хамтарсан мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-аас ирж буй аюул заналхийллийг харгалзан хоёр удирдагч Солонгосын хойг болон түүний ойролцоох бүс нутагт хамтарсан цэргийн сургуулилтын цар хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцэж эхлэхээр тохиролцов. Хоёр удирдагч шаардлагатай бол АНУ-ын стратегийн цэргээ цаг тухайд нь байршуулахад бэлэн гэдгээ дахин нотлов" гэж Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд дурджээ. Талууд мөн БНАСАУ-аас кибер салбарын аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллахад бэлэн байна.

Ерөнхийлөгч Юн Сок Ёол, ерөнхийлөгч Байден нар Өмнөд Хятадын тэнгис болон бусад бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүй, тэр дундаа навигаци хийх эрх чөлөөг сахин хамгаалах амлалтаа дахин нотлов. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн гол цөм болох Тайванийн хоолойн энхтайван, тогтвортой байдлыг хадгалахын чухлыг ерөнхийлөгчид дахин нотолж байна гэж мэдэгдэлд дурджээ. Үүнээс гадна Сөүл, Вашингтон дэлхийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэхийг дэмжихээр тохиролцов. Ерөнхийлөгч нар яриа хэлэлцээний зам нь энхийн замаар, дипломат аргаар зохицуулахад нээлттэй хэвээр байгааг онцлоод, Хойд Солонгосыг хэлэлцээрт эргэн орохыг уриалав. Үүний зэрэгцээ тэд энэ он гарснаас хойш БНАСАУ-д пуужингийн туршилт нэмэгдсэнийг буруутгаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхийг Пхеньянаас шаарджээ.

Хоёр удирдагч энэ онд баллистик пуужингийн туршилтыг нэмэгдүүлсэн. Тэр дундаа тив алгасах баллистик пуужин хөөргөсөн явдлыг буруутгаж байна. Хоёр удирдагч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг БНАСАУ-д уриалж байна гэж мэдэгдэлд дурджээ. Мөн коронавирусын эсрэг тэмцэлд БНАСАУ-д туслахад бэлэн байгаагаа баталлаа. Хоёр удирдагч БНАСАУ-д саяхан гарсан COVID-19-ийн дэгдэлтэд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. БНСУ, АНУ энэ вирусын эсрэг БНАСАУ-д туслахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17