С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй байх ёстой

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Мэргэжлийн дугуйн спортын “Гюндогмусын Гранпри” тэмцээнд хүрэл медаль хүртсэн Малайзын “Terengganu” багт уралддаг, ОУХМ С.Жамбалжамцийг урилаа. Тэрбээр Азийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл, оюутны ААШТ-ээс нэг мөнгө, "Tour of Thailand-2021" тэмцээний аварга болж байсан өсөх ирээдүйтэй тамирчин юм.

 

-Бэлтгэлээ сайн хангаж энэ уралдаанд түрүүлсэн танай багийнхан болон хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Энэ жилийн дугуйн олон өдрийн уралдааны гол онцлог нь юу байв?

-Грекийн “Тур Хеллас” мэргэжлийн олон өдрийн тэмцээнд манай “Terengganu” Малайзын баг маань Азийн төлөөлөл болж урилгаар амжилттай оролцоод ирлээ. Евро турын мэргэжлийн тэмцээнд тэр болгон Азийн багийг урих нь ховор байдаг. Манай баг 2019-2022 онд Азидаа чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, 11 дэх жилдээ тогтвортой уралдаж байгаа туршлагатай. Энэ удаагийн уралдааны хувьд таван өдөрт 859 км-ийг тууллаа. Техникийн саатлаас шалтгаалан хоёр болон тавдугаар гараанд нийлбэр цагийн байрлал хойшилсон ч тэмцээн амжилттай болж өндөрлөсөн.  

-Тэмцээнд багийн дүнгээр тэргүүлсэн. Багийн тамирчид бүгд мэргэжлийн дугуйчид байв уу?

-Малайз улсад бүртгэлтэй хагас мэргэжлийн статустай, 16 тамирчинтай баг юм. Есөн тамирчин нь Майлайзынх бол долоо нь легионер тамирчид. Үүнээс гурав нь бүтэн мэргэжлийн багт уралдаж байсан өндөр зэрэглэлийн тамирчидаас бүрдсэн ийм баг. Мэргэжлийн тэмцээний зэрэглэлээс хамааран тэмцээнд 25-аас дээшгүй багууд тус бүр 6-8 тамирчинтай оролцдог. Харин манай багийн хувьд Малайзын гурав, Легионер дөрвөн тамирчдын бүрэлдхүүнтэйгээр энэ тэмцээнд оролцсон.

-Багийн спортод хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Шигшээ багийнхны хувьд уралдааны тактикаа хэрхэн боловсруулсан бэ?

-Тамирчдын сонгон шалгаруулалтыг багийн менежер, дасгалжуулагч шийддэг бол тэмцээний явцад багийн лидер уралдааны тактикийг боловсруулдаг. Тиймээс бид багийн лидерийнхээ боловсруулсан зөв тактикийн дагуу уралдаж, амжилт гаргасандаа баяртай байна.

-Дугуйгаар уралдаж буй учир зам их чухал байх. Тэмцээн болсон газар зам болоод цаг агаар нь ямар байв?

-Азийн ихэнх тэмцээн хурдны зам, өргөн зам дээр болдог бол Европчууд ихэвчлэн уултай, нарийн, эргэлт ихтэй зам дээр тэмцээнээ зохиодог онцлогтой. Тиймээс энэ удаагийн тэмцээн биднээс илүү их техник, хүч, тэвчээр шаардсан уралдаан боллоо.

-Зарим тамирчид бэрхшээлээс шантраад уралдаанаа дуусгаж чадахгүй болих тохиолдол байдаг.Таны хувьд уралдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалж байв?

-Мэргэжлийн тамирчид байнгын өндөр бэлтгэлтэй  байдаг. Нэгэнт л өөрийнх нь хүсч, зорьсон спорт учраас шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй байх ёстой гэж би боддог. Би ч энэ зарчмаар л уралдаанд гардаг. Харин энэ удаагийн тэмцээнд 133 тамирчин гараанаас гарснаас ямар нэгэн шалтгаанаар 30 нь замаасаа гарч, тэмцээнээ дуусгасан.

-Таны хувьд тэмцээнд оролоцохдоо бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна вэ?

-Алдар Спорт хорооны ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай дугуйн багийхантайгаа зургаан сард зохиогдох улсын аврага шалгаруулах тэмцээндээ бэлдээд  бэлтгэлээ хийж байна. Бэлтгэлийн хувьд орон нутгийн аль болох хөдөлгөөн багатай зам дээр явагдаж байгаа. харин гадаадын тэмцээнд оролцохдоо тус багийнхантайгаа хамт бэлтгэлээ базаадаг.

-Бэлтгэлдээ өдөрт хэдэн цаг зарцуулдаг вэ?  

-Бэлтгэлийн программаас хамааран дугуйн дээр 2-6 цаг хийдэг. Зарим үед бүтэн өдөр бэлтгэл хийх үе ч байдаг.

-Дугуйн спортоор хичээллэхэд зардал ихтэй. Тухайлбал, та уралдаанд оролцохдоо хэр хэмжээний зардал гаргадаг вэ?

-Миний хувьд анх 15 настайдаа Спортын дунд сургуульд ОУХМ Б.Болдбаатар багш дээр бэлтгэл хийж эхэлсэн. Тодорхой түвшинд хүрч, дугуйн мэргэжлийн клубт ортлоо дугуй болон тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргадаг байсан. Харин одоо гадагшаа тэмцээнд оролцох зардал, дугуй хэрэглэлийг мэргэжлийн баг болон “Алдар” спорт хороо, тивийн аваргын тэмцээний зардлыг Монголын дугуйн холбоо шийдэж байгаа. Би найман жилийн бэлтгэл, хичээл зүтгэлийнхээ хүчинд анх 2018 оноос Тайванийн хагас мэргэжлийн “RTS-Santic” багаас уралдах урилга авч мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Эхлээд өөрийн хүсэл сонирхлоор хичээллэж байсан бол одоо мэргэжлээ болгоод ажиллаж байна.

-Одоогоор та бэлтгэл сургуулилтынхаа зардлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Монголдоо бэлтгэл хийхдээ хувиасаа бэлтгэлийн зардлаа гаргадаг. Монголын маань ихэнхи тамирчид мөн адил. Үүнээс гадна “Алдар” спорт хороо маань шаардлагтай заал талбай, хүчний бэлтгэл хийх техникээр хангадаг. Харин “Террэнггану” баг маань өвлийн нэгдсэн бэлтгэлээ Турк улсад базаадаг зардалыг багаас хариуцдаг. Түүнчлэн Монголын дугуйн холбоо маань ээлжит удирдлагын шинэчлэл хийн 2022 онд анх удаагаа хагас мэргэжлийн “Ферей Монголиа Девелопмент” баг байгуулан холбооны зардлаар өвлийн бэлтгэлээ Туркэд  базааж, Европын тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.

-Олон улсын дугуйн уралдаанд түрүүлсэн тамирчин хэдий хэмжээний шагнал авдаг юм. Яг энэ тал дээр манай үнэлгээ ямар байдаг юм бол?

-Дугуйн сонирхогчын тэмцээнээс Мэргэжлийн түвшний тэмцээн хүртэл олон түвшний уралдаанууд бий. Түүнийгээ дагаад тэмцээний шагнал адилгүй. Мэргэжлийн тэмцээн бол  багийн тактикийн уралдаан болдог. Багаараа нэг хоёр лидер тамирчныхаа төлөө уралдах жишээтэй, хүртсэн шагналаа дугуйн бичигдээгүй хууль болох уралдсан багын гишүүд, арын албаны нэг хүн нэмээд энэ тэнцүү хуваадаг. Дэлхийн дугуйн холбооны тэмцээнд түрүүлхэд л тэмцээнээсээ шалтгаалаад 500€ ~ 10k, 20k, “500k €  Tour de France”  байх ч 10-20-р байрт ороход 50€,  энэ бүхнээ тэнцүү 7-8 хуваах жишээтэй.

-Спортын энэ төрлөөр хичээллэж байгаа тамирчин нас ахих тусам туршлагаждаг гэж сонссон. Иймээс ирэх жилүүд таны хувьд карьерын оргил үе байх болов уу?

-Хуримтлуулсан туршлага, чадвар их нөлөөлөх ч залуу шинэ тамирчид ч сүүлийн жилүүдэд маш өндөр амжилтыг үзүүлж байна.

-Та дугуйн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв. Ер нь яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ?

-2011 оноос эхлэн 12 дахь жилдээ уралдаж байна. Багаасаа л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гурван настайдаа анх дугуй унаж эхлээд зун болгон л дугуй унаж хөл бөмбөг тоголдог байв. 2008 оны Олимпын дараа тамирчдын залгамж, ирээдүйн мэргэжлийн тамирчдыг бэлтгэхээр болсон юм. Харин 2009 онд мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль нээгдэж, тус сургуульд шилжин орсноор 13 настайгаас л тамирчин болж  эхэлсэн.

-Дугуйн спортоор хичээллэснээр хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

-Эрүүл мэндын олон талын эерэг нөлөө эмчилгээ ч болох тохиолдол бий. Энгийнээр олон зүйлийг нэг дор хийнэ. Дулааны улиралд дугуй унаж биеийн тамираа хийгэд, түгжирч стресстэхгүй ажилаа амжуулаад, техник сэтгэлгээ хөгжөөд, сэтгэл ханамж өндөр. Мөн дугуйн сонирхогчдын аялалын клубууд гээд дугуйтай үйл ажиллагаа ихээр нэмэгдэж байгаа.

-Тэмцээн уралдаанд оролцсоны дараа танд болъё, болохгүй юм байна, орхиё гээд шантарч байсан үе хэр их тохиолдож байсан бэ?

-Хүсэл сонирхлоороо эхлээд хичээлэж байса бол одоо мэргэжлээ болгоод ажиллаж байна. Мэргэжлийн түвшинд ирэхээр туршлага, сургамж, ялалт, баярлах гээд ажлаасаа авч байгаа сэтгэл ханамж өндөр байдаг болохоор шантрах зүйл тохиолддоггүй. 

-Алдрын оргил өөд тэмүүлж яваа танд бодож, төлөвлөсөн зүйл олон байгаа байх?

-Би тухайн цагт чаддаг зүйлийнхээ гүйцэтгэлийг л сайн хийхийг хичээдэг. Тиймээс тэмцээнүүддээ амжилттай оролцож, тусалж, дэмждэг хүмүүстээ амжилтаараа талархлаа илэрхийлмээр байна. Мөн Монголынхоо нэрийг илүү тодоор дуудуулж, тугаа өндөрт өргөхийн төлөө илүү хичээнэ гэдгээ хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 100 (6832)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин