Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?

2022-05-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэтхэг улсад энэ жил хамгийн халуун зун болж байгаагаас ургацын хэмжээ буурахын сацуу дотоодод цагаан буудайны үнэ тэнгэрт хадсан тул улаан буудайн экспортоо хязгаарлаж байгаагаа бямба гарагт зарласан. Гэхдээ улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг тасалдуулахгүйн тулд хүсэлт гаргасан орнууддаа улаан буудай нийлүүлнэ гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгдэв. Тус улс энэ жил 10 сая тонн улаан буудайг экспортлохоор төлөвлөж байсан юм.

Улаан буудайн нэг тонн нь 25 мянган рупи буюу 320 ам.долларт хүрч дээд хэмжээнд хүрээд байна. Шатахууны үнийн өсөлт, ажиллах хүчин, тээвэрлэлт, савалгааны үнэ нэмэгдсэн нь Энэтхэгт гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлөв. Улаан буудайн гарц энэ жил их хэмжээгээр буураагүй ч зохицуулалт муутай экспортын улмаас дотоодын зах зээлд үнэ өссөн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Тухайлбал, Худалдааны нарийн бичгийн дарга Субрахманям “Бид улаан буудайн зохицуулалтгүй худалдаанаас үүдэн дотооддоо хуримтлуулахыг хүсэхгүй байна” гэж ярьжээ.

Энэтхэг нь улаан буудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч орон биш ч Ази болон Африкийн орнууд улаан буудайн хомсдолд орж, дэлхийн зах зээлд үнэ нь огцом өсөхөд хүргэж болзошгүй байна. Энэ тухай олон улсын худалдааны фирмийн ажилтан “Энэтхэгийн хориг биднийг үнэхээр цочролд орууллаа. Тус улс 2-3 сарын дараагаас нийлүүлэлтээ хязгаарлана гэж  таамаглаж байв. Гэсэн ч инфлцийн өсөлт Засгийн газрыг огцом шийдвэр гаргахад хүргэсэн бололтой” гэж ярьжээ.

Орос, Украины зөрчилтэй холбоотойгоор улаан буудайн үнэ огцом өсөж, Энэтхэг гуравдугаар сарын байдлаар долоон сая тонн улаан буудай нийлүүлсэн нь өмнөх оноос 250 хувиар их байгаа юм.  Харин дөрөвдүгээр сард Энэтхэг 1.4 сая тонн улаан буудай экспортолсон бол тавдугаар сард 1.5 сая тонныг нийлүүлэх гэрээнд хэдийнэ гарын үсэг зураад байсан юм.  Одоогоор Энэтхэгээс өөр том нийлүүлэгч байхгүй учир Энэтхэгийн хориг дэлхийн зах зээл дэх улаан буудайн үнийг буурахад нөлөөлнө гэж нэгэн ханган нийлүүлэгч ярив.

Дэлхий дахинд хүнсний хангамжийн асуудал үүссэнтэй холбоотойгоор АНУ болон Европын холбоо хүнсний хангамжийн сүлжээг хэрхэн сайжруулах талаар судалж эхэлжээ. Тодруулбал, АНУ болон Европын холбоо ням гарагт Худалдаа, технологийн хамтарсан зөвлөлийн хэлэлцээг Франц улсад хийлээ.  Энэ хамтарсан зөвлөл Трамп ерөнхийлөгчийн үед худалдааны тариф зэрэгтэй холбоотой санал зөрөлдөөнөөс болж тарж, Атлантын далай дамнасан харилцааг сэргээхийн тулд 2021 онд дахин нэгджээ.

“Их-7”-гийн Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины мөргөлдөөний улмаас өлсгөлөнгийн аюул нэмэгдэж буйг анхааруулсан. Учир нь үр тарианы тэргүүлэгч экспортлогч Украин улсад нийлүүлэлтийн сүлжээний асуудал тулгараад байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүнсний аюулгүй байдал сөхөгдөж буй учир улс орнууд экспортыг хязгаарлах арга хэмжээг дор бүрнээ авч эхэлсэн байна. Тухайлбал, Индонези улс далдуу модны тосныхоо экспортыг хоригложээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 98 (6830)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17