Дели хотод цельсийн 49 хэмд хүрчээ

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

Энэтхэгийн хойд нутгаар хэт халж, нийслэл Дели хотын зарим хэсэгт агаарын температур цельсийн 49.2 хэмд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Гуравдугаар сараас хойш нийслэлд тав дахь удаагаа хэт халж байгаа нь энэ юм.

Энэтхэгийн олон бүс нутгийн эрх баригчид агаарын температур ойрын өдрүүдэд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг ард иргэддээ уриалжээ. Тухайлбал, нярай хүүхдүүд, ахмад настууд, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, Химачал-Прадеш, Харьяна, Уттаракханд, Пунжаб, Бихар сүүлийн өдрүүдэд хэт халсан бөгөөд цаашид зарим бүс нутагт агаарын температур 2-4 хэмээр буурах төлөвтэй байгаа ч энэ нь дорвитой нөлөө үзүүлэхгүй бололтой гэж BBC агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Ерөнхий сайд Нарендра Моди агаарын температур ердийн үеийнхээс хурдацтай нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хэт халах үзэгдлийн үр дагаврыг бууруулах төлөвлөгөө боловсруулахыг мужийн тэргүүн сайд нараас хүссэн байна.

Энэтхэгт тав, зургаадугаар сард хэт халах нь түгээмэл байдаг ч энэ жил гуравдугаар сараас агаарын температур нэмэгдэн зун эрт эхэлж, агаарын дундаж температур сүүлийн 122 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17