Энэтхэгийн Гадаад хэргийн яам Шри Ланкад ардчиллыг дэмжихээ илэрхийлж байна

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Энэтхэг улс Шри Ланкад ардчилал, тус улсын тогтвортой байдал, Шри Ланкийн эдийн засгийг сэргээхийг бүрэн дэмжиж байна гэв. Энэ тухай Энэтхэгийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ариндам Багчи мэдэгдэв. Шри Ланктай хөрш зэргэлдээх орны хувьд Энэтхэг улс энэ улсад өрнөж буй ардчилсан үйл явц, Шри Ланкийн эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлтийг бүрэн дэмжиж байна гэж А.Багчи Times of India сонинд хэлсэн байна. Тэрбээр "Бидний сайн хөршийн бодлогын дагуу Энэтхэг улс зөвхөн энэ онд Шри Ланкийн ард түмэнд хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд 3.5 тэрбум ам.долларын тусламж үзүүллээ" гэв.

Шри Ланкийн Засгийн газрын зарим экс сайд нар болон тэдний гэр бүлийнхэн Энэтхэг рүү зугтсан тухай хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг Шри Ланк дахь Энэтхэгийн Дээд комисс (ЭСЯ) үгүйсгэв. Дипломат төлөөлөгчийн газар твиттер хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Комисс үнэнд нийцэхгүй энэ худал мэдээллийг бүрэн няцааж байна" гэжээ. Дөрөвдүгээр сарын эхнээс Шри Ланкад хүнд эдийн засгийн хямралын улмаас амьдралын нөхцөл байдал муудаж байгааг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Тавдугаар сарын 9-нд сөрөг хүчнийхний шахалтаар арлын ерөнхий сайд Махинда Ражапакса огцрохоо мэдэгдсэн ч жагсаал цуглаан үргэлжилсээр байгаа юм. Цуглаанд оролцогчид ерөнхий сайдын ордон, зарим сайд, депутатуудын байрыг шатаасан байна. Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр цагдаагийн сүүлийн үеийн мэдээллээр найман хүн амиа алдаж, 230 хүн шархадсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17