Н.Ганхуяг: Цөлжсөн бэлчээрийг сэргээхэд 5-10 жил зарцуулна

2022-05-06
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Мал аж ахуйд суурилсан манай орны хувьд бэлчээрийн доройтол нь тулгамдсан асуудлуудын нэг билээ.  Монголын бэлчээрийн доройтлын судалгаа, нөхцөл байдал, түүний эсрэг авах арга хэмжээний талаар  “Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай ярилцлаа.

 

-Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд олон зууны турш мал маллаж ашиг шимээр нь амьдарч ирсэн. Одоо ч хэвээрээ. Малын ашиг шимийн үндэс нь бэлчээр учраас энэ талаар чухалчилж авч үзэхээс аргагүй. Одоогоос арваад жилийн өмнөөс зарим сумын малчид зохион байгуулалтад орж дундын бэлчээртэй болж түүнийгээ хамтарч ашиглаж эхэлсэн. Энэ хүрээнд сумдад бэлчээр ашиглагчдын холбоод байгуулагдаж эхэлсэн. Сумд нийлж аймгийн хэмжээний холбоодтой болсон. 2015 онд 20 орчим аймгийн холбоо, 160-аад сумын холбоо, 70 орчим хоршоод, салбарын судлаачид болон оюутнууд нийлж Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоог бий болгосон. Бидний зорилго бол бэлчээрийн үнэ цэнийг бууруулж, доройтуулахгүй байхад оршдог. Бэлчээрийг яаж он удаан жил зөв зохистой ашиглах вэ гэдгийг таньж мэдэх, сурталчилан таниулах, ялангуяа малчдыг мэдээллээр хангах, тэднийг бэлчээрийг даацад нь тохируулж зөв зохистой ашиглуулах тал дээр ажиллаж байна. Нөгөө талаар малчдын хамтын зохион байгуулалтыг дэмждэг.

-Ямар судалгаанууд хийсэн бэ?

-Бид бэлчээрийн мониторингийн судалгааг хөгжүүлж байна. Бэлчээр дээр фото мониторингийн аргаар судалгаа хийдэг. Фото мониторинг гэдэг нь хэсэг талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлохын тулд нэг метрийг төлөөлөх газар фото зураг авна. Түүнийгээ компьютерийн тусламжтайгаар тоолоод хэдэн хувийг ямар өвс эзэлж байгааг тодорхойлдог. Жишээлбэл, 20 хувь нь малд ашигтай мангир, таана, 80 хувь нь шим тэжээл багатай өвс эзэлж байна гэдгийг мэдэх юм. Ургамлын гарцын стандартууд байдаг. Хангай газар ургамлын 70 хувь нь ашиг шим өндөртэй тэжээл ургаж байвал соргог сайхан газар гэж тооцдог. Фото мониторингоор хувийг нь тодорхойлоод үүндээ тулгуурлаж малчдад зөвлөмж, зөвлөгөө өгдөг. Нэг зуслангийн газрын соргог бэлчээр нь 10 хувьд хүрсэн байлаа. Үүнийг тэнд нутагладаг малчдад таниулж нэг зун айл буухгүй өнжөөхийг зөвлөдөг.

-Судалгаа хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Бэлчээрийн мэргэжилтэн газрын даамлууд жил бүр 7-8 сар буюу ургамлын гарц хамгийн дээд түвшиндээ очсон үед судалгаагаа хийдэг. Тоон мэдээллээ гаргаад  9-10 сардаа багтаад малчдадаа заавар зөвлөмж өгдөг.

-Судалгаагаар доройтсон нь тогтоогдоод тэр газрын ургамлын гарцыг сэргээхийн тулд жил өнжих шаардлатай. Энэ талаар малчдад мэдээлсэн. Гэтэл малчид зааврыг дагахгүй бол ямар арга хэмжээ авах вэ. Хууль эрх зүйн зохицуулалт бий юу?

-Харамсалтай нь ийм нөхцөл байдал бидэнд цөөнгүй тохиолддог. Малчид маань ч өөрсдөө гарц муудсаныг мэддэг. Бэлчээрлэлгүй өнжиж байж сэргэхийг ч мэднэ. Даанч ихэнхи тохиолдолд ойр хавьд нь өөр сэргэг газаргүй. Энэ нь малчин өрхийн тоо болон малын тоо олширсонтой холбоотой. Мал хувийн өмч учраас тэднийг малаа цөөл гэх нь зохимжгүй, боломжгүй. Тиймээс ирээдүйн хор уршгийн талаар хэлж ойлгуулахыг оролддог. “Таван жилийн дараа мал бэлчээх аргагүй болох нь байна Нэг жил өнжөөх буурь сэлгэх, боломжгүй бол малынхаа тоо толгой дээр анхаарах хэрэгтэй. 2000 мянган малтай өрх байлаа гэхэд таван жилийн дараа нэг ч малгүй болно. Харин үүний оронд одооноос 20, 30 хувь цөөлөх нь ирээдүйд ашигтай юм" гэдгийг ухаж ойлгуулахыг хичээдэг. Шинжлэх ухааны үндэслэлтэй, албан ёсны тоо, баримттай, эдийн засгийн боломжийг нь тооцоолсон заавар хүргүүлэхээр малчид зөвөөр хүлээж авч байгаа. Ингээд малчид хоорондоо ярилцаж тохиролцоод зарим газар дундын бэлчээр ашиглалтыг хэрэгжүүлж байна. Зарим малчин нэг удаа хэлээд ойлгохгүй. Хэд хэдэн удаа хэлүүлж  зуданд малаа үрэгдүүлж байж ухаарч байна. Үүний эсрэг гол арга хэмжээ нь олон тооны малаас авдаг эдийн засгийн ашиг шимээ цөөн малаас авдаг болохын тулд чанаржуулах хэрэгтэй. Үүнд төрийн болон бусад олон талын оролцоо шаардлагатай. Бүх зүйл богино хугацаанд сайн болохгүй. Төр захиргааны байгууллага, малчид, бид нийлж хичээсний үр дүнд ургамлын гарц сайжрах, малын түүхий эдийн үнэ өсөх тал дээр  ахиц дэвшил гарсаар байгаа.

-Судалгаа, мэдээлэл нь бүх аймагт хүрдэг үү?

-Манайх төрийн бус байгууллага учраас бүх газар хүрнэ гэхэд хөрөнгө санхүү, хүний нөөц талаасаа хүндрэлтэй. Гэхдээ бид аль болох өргөн цар хүрээтэй ажиллахыг зорьж байна. 18 аймаг, 170 гаруй сумд салбар холбоотой. Мөн 1600 орчим бэлчээр ашиглалтын хэсгүүд байгуулагдсан. Үүнд 90000 орчим малчин гишүүнээр элссэн. Энэ бүтцээ ашиглаж мэдээллээ аль болох нийтэд хүргэхийг хичээж байна.

-Монгол орны бэлчээрийн доройтол ямар түвшинд байгаа вэ?

- Монгол Улсын бэлчээрийн 65 хувь нь өөрчлөгдөж доройтсон. Үүний 10 орчим хувь доройтлын тавдугаар түвшинд очсон. Тавдугаар түвшин гэдэг нь доройтлын хамгийн дээд хэлбэр буюу цөлжилт. Эргэж сэргээхэд тун хүнд байдалд орсон гэсэн үг. Бэлчээрийн өөрчлөлтийг таван түвшинд хуваадаг. Эхний нэг, хоёрдугаар түвшин бол буцаж сэргэхэд харьцангуй амар. Нэг, хоёр жил өнжөөж амраах, нүүдэл суудлаар зохицуулж сэргээх боломжтой. Гурав, дөрөвдүгээр түвшин бол 4-5 жил шаардагддаг. Сэргэхэд  амаргүй. Харин тавдугаар түвшинд очиж доройтлын босгыг давахын бол техникийн аргаар нөхөн сэргээхээс өөр аргагүйд хүрнэ. Техникийн нөхөн сэргээлт хийхийн тулд 5-10 жил болон хөрөнгө мөнгө их  зарцуулна.

-Гурав, дөрөвдүгээр түвшинд доройтсон газар мал бэлчээрлэх боломжтой юу?

-Дөрөвдүгээр түвшин гэдэг нь бүр улаан халцгай болоогүй, ургамлын суурь хоорондын зай холдсон, ашиг шимтэй ургамал ховордож хамхуул, шарилж түлхүү ургасан бэлчээрийг хэлдэг. Ийм болсон газруудад малчид, мал байгаа. Гэхдээ тэнд байгаа малаас гарч байгаа сүү, махны хувьд ашиг шим муутай байдаг. Яваандаа хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө.

-Бэлчээр доройтлын суурь шалтгаанууд юу вэ?

-Хамгийн том шалтгаан нь малын тоо толгой. Түүнийг багасгахын тулд нэгж малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж малыг чанаржуулах хэрэгтэй. Мөн түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүний тулд түүхий эдийн борлуулалт, боловсруулалтын бусад хоршоод байгууллагуудтай хамтран ажилладаг.

-Танай байгууллага бэлчээрийн доройтлын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бэлчээрийн доройтлын эсрэг малчдад болон бодлого боловсруулагчдад чиглэсэн сургалт, ухуулга, сурталчилгааг өргөн хүрээнд хийж байна. Ингэснээр нийтээрээ доройтлын суурь шалтгааныг мэддэг болно. Мөн доройтлын эсрэг юу хийх хэрэгтэй вэ гэдгийг мэднэ. Ер нь бидний ажил ахиц дэвшилтэй байгаа. Одоо энэ сэдвээр малчид, судлаачид ярьдаг болсон. Түүнийгээ дагаад бодлого боловсруулагчид ч анхаарлаа хандуулж байна. Энэ бол том дэвшил. Нийгмээрээ үүнд анхаарна гэдэг бол асуудлыг шийдэхийн үндэс. Өмнө нь мэддэггүй байсан. Бүх зүйл сайхан болох хаа байсан ч энэ бол сайн эхлэл.

-Бэлчээрийн доройтлын эсрэг малчид иргэд ямар оролцоотой вэ?

-Малчид уламжлалт мал аж ахуйгаа л мөрдлөг болгох хэрэгтэй. Өмнө нь жилд дөрөв нүүдэг байсан бол одоо дөрөв нүүх   нь зохистой.  Энэ нь л бэлчээрийн доройтлын эсрэг тэдний авч байгаа хамгийн оновчтой арга хэмжээ. Эсрэгээрээ нүүхгүй юм уу буруу дадал нь доройтолд сөргөөр нөлөөлж байгаа. Мөн чанаргүй малын тооны араас хэт хөөцөлдөх нь доройтлын үндсэн шалтгаан. Хатуу ч үнэн зүйл нь бэлчээрийн даацад тохируулж малаа өсгөхгүй бол нийтийн сүйрэлд хүрнэ. Бэлчээрийн даац хэтэрснээс болж зундаа ган болж өвөлдөө зуд болж байгаа. Зуд нийтийг сүйрэлд хүргэдэг.

-Бэлчээрийн даацаа хэтрүүлэхгүй байх тал дээр төрөөс ямар бодлого баримталбал зөв бэ?

-Татварын бодлого бол чухал механизмын нэг. 2020 онд малын татварын тухай хууль баталсан. Нэг малаас 2000 хүртэлх төгрөгийн татвар төлсөн. Өнгөрсөн жил 15 тэрбум орчим төгрөг цугларлаа. Энэ бол дэвшил. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт дутагдаж байгаа. Үүний тодорхой хэсгийг малчид өөрсдөө бий болгоно гэдэг нь эргээд малын эрүүл ахуй, түүхий эдийн чанарт эерэгээр нөлөөлнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 8 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

13 цаг 47 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 7 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 11 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 20 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 25 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 37 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 39 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 0 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 2 мин