"D-Parliament"-ын талаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгийн онцлох эшлэлүүд

2022-04-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор оролцсон УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгийн цахим парламентын талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

-УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчинг бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох, иргэдийн өргөдөл, хүсэлтийг цахимаар авдаг e-petition системийг нэвтрүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд “D-Parliament” төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар эхлүүллээ.
-Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Бусад бүхий л ардчилсан үндсэн хуультай улс орнуудад төрийн эрх мэдэл ард түмнээсээ эх сурвалжтай байдаг гэсэн ардчиллын суурь зарчмыг суулгасан байдаг.
-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ гурван үндсэн чиг үүрэгтэй. Ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих. Энэ төлөөллийн чиг үүрэг буюу ард түмнийхээ санал бодлыг хэрхэн нягт холбоо, уялдаатай, илүү ойрхон тусгаж авах вэ гэдэгт цахим технологийг ашиглаж эхэлж байна.
-Монгол Улсад 1996 онд интернэт нэвтэрснээс хойш хурд, хүртээмжийн хувьд харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Хөдөө болон суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн гэсэн статистик судалгаа гарсан. Иймд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд цахим сүлжээгээр дамжуулж УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, мөн өөрийн биеэр оролцох боломж нээгдлээ. УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох явцыг нээлттэй, ил тод болгох нь цахим парламентын хамгийн том зорилго юм.
-"D-Parliament" төслийг эхлүүлэхдээ бусад улс орнуудын туршлагыг ч судалсан. Дэлхий даяар цахим шилжилт хийгдэж байгаа энэ үед улс орнууд мэдээллийн технологийг ашиглан парламентийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх гар утасны аппликейшныг нэвтрүүлсэн байдаг. Вэб хуудастаа ч үйл ажиллагаагаа нээлттэй ил тод болгож байна.
-“D-Parliament” вебсайт гар утасны аппликейшн дөрвөн үндсэн функцтэй. Боловсруулж байгаа болон өргөн барьсан хуулийн төсөлд санал авах, мөн түүний цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдийн өргөдөл, саналыг цахимаар авах "e-petition" систем болон УИХ-ын үйл ажиллагааны цахим товхимол мэдээ мэдээллийн хэсэг юм. Бид үндсэн хуулиараа хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газарт өгч харин иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа эдгээр хууль санаачлагчид уламжлахаар заасан байдаг.
-Хуулийн төслийг өргөн барихаас өмнө олон нийтээс саналыг авч хэлэлцүүлдэг. Цар тахлын улмаас энэхүү хэлэлцүүлгийг биечлэн эсхүл хүртээмжтэй зохион байгуулах боломж харьцангуй хязгаарлагдмал байсан. Үүнийг шийдвэрлэж байгаа нэг гарц нь “D-Parliament” гэж ойлгож болно. Цахим  платформ дээр иргэд хуулийн төслийн зүйл заалт бүрт нь санал бодлоо илэрхийлэх, мөн түүнийгээ олон нийтийн сүлжээнд хуваалцах боломжтой. Энэхүү платформ ДАН системд холбогдсон учир иргэдийн санал бодитой тусах боломж бүрдсэн.
-"D-Parliament" платформын онцлох нэг функц бол “e-petition” буюу цахим санал, өргөдлийн систем юм. Цахим платформоор иргэдийн дуу хоолойг парламентад хүргэх энэ систем нь Шотланд, Англи, Франц, ХБНГУ, Австрали гэх мэт парламентийн засаглалтай олон улсад хэрэгжиж ирсэн. Ингэхдээ иргэдийн санал, өргөдлийг цахимаар авч тодорхой тоонд хүрсэн бол Засгийн газарт уламжилж хариу өгүүлэх, мөн парламент дээрээ хэлэлцдэг. Цахим санал, өргөдөл (e-petition) нь иргэд болон улстөрч, улс төрийн институцийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх нэг арга хэрэгсэл юм.
-Энэ нь улс төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, иргэд болон тэдний төлөөллийн хоорондын мэдээллийн зөрүүг багасгах, ил тод хүртээмжтэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой.
-"D-Parliament" цахим платформ, аппликейшныг хэрхэн хэрэглэх талаар УИХ-ын Тамгын газар журам боловсруулж байгаа. Тухайлбал, хуулийн төсөлд иргэдээс ирсэн саналыг хэрхэн багцалж ажлын хэсэг, байнгын хороо, гишүүдэд танилцуулах вэ, эргэх холбоотойгоор саналыг нь авч тусгах ажлыг хэрхэн хийх вэ гэдэг процессыг тодорхой болгож байна.
-"D-Parliament" төсөл цаашид ч улам боловсронгуй болж хөгжүүлэлт хийгдэхээр төлөвлөж байна. Цахим парламент төслийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдалтай холбогдуулан цаашид УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль, тогтоолын төсөл, хэлэлцсэн асуудалд өгсөн санал, байр сууриа илэрхийлж хэлсэн үг зэргийг нэгтгэн, ойлгомжтой байдлаар харуулдаг байхаар хөгжүүлэлт хийгдэхээр төлөвлөж байгаа.
-Иргэдийн санал төрийн бодлогод тусахын тулд үр дүндтэй коммюникацийн арга чухал. Үүнд ч манай "D-Parliament" төсөл ирээдүйд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
-Сайтар хэлэлцэж гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэгч байгууллага, оролцогч талуудад нэг мөр ойлгуулах ажил хуулийн хэрэгжилтэд чухал үр нөлөөтэй. Элдэв салаа утга, тодорхой бус асгуулга үүсгэхгүй байх үүднээс иргэд хууль хэрэгжүүлэх байгууллагуудад хуулийг сурталчилан таниулснаар ойлголтын зөрүү багасч, хэрэгжилт илүү үр дүнтэй байж чаддаг.

Эх сурвалж: www.polit.mn

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

9 цаг 10 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

9 цаг 46 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20