Г.Тэмүүлэн: Төрийн өмчит компанийн хувь эзэмшлийг өөрчлөх цаг болсон

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Хаврын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс зарим зүйлийг тодруулж ярилцав.

 

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр төрийн өмчит компанийн хувь эзэмшлийг өөрчлөх тухай хөндөгдөж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ашигт малтмалын  тухай хуулийн шинэчилсэн найруулгад өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа, оноонд үнэлэлт, дүгнэлт  өгч зөв шийдвэр гаргахад анхаарах хэд хэдэн асуудал бий. Хуульд явцын дунд үүссэн стратегийн ордод тавих хувь эзэмшлийн асуудалд олон улсын стандартыг дагаж мөрдөх шаардлага үүсэж байгаа. Хувийн хэвшлийнхэн зах зээлийн зарчмаар эрж хайгаад,  олборлоод, үйлдвэрлээд  явчих байсан зах зээлийн системд яагаад төрийн өмчийн компаниуд хувь эзэмшлээр өрсөлдөөд байна вэ гэдэг нь асуудал дагуулж байна.

Уг нь үүнийг олон улсын жишгээр зохицуулалт хийх ёстой. Хэрэв төр үүнд эзэмшлээ  байлгана гэж үзэж байгаа бол Засгийн газраас хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэснээр төрийн өмчит компаниуд ашгийн төлөө, арилжааны шугамаар ажиллаж  чадна. Казахстан, Сингапур, Малайзын жишгээр олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлж, компанийн засаглал нь  ил тод нээлттэй, Засгийн газраас хараат бусаар бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг хуулиар бий болгох юм. Гэтэл бид өнгөрсөн 20 жилийн турш зах зээлийн зарчмаар нь явуулаагүйгээс төрийн өмчит компаниуд нь алдагдалтай ажилласаар ирсэн. Хувийн хэвшлийн компаниудын ажиллах орон зайг булааж тэдний ажиллах боломжийг алдагдуулсан.  Тэгвэл одоо үүнд цэг тавьж Ашигт малтмалын тухай хуульд төрийн хувь эзэмшлийг өөрчлөх цаг болсон. Өөрөөр хэлбэл, төр байгалийн  баялгийн эзний хувиар хүртэх гээд байгаа үр өгөөжөө  заавал хувь эзэмшил, ногдол ашгаар биш олон улсын нийтлэг зарчим болох татварын системээр бүрдүүлэх тогтолцоог бий болгох ёстой. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэн энэ салбарт итгэх итгэл үнэмшилгүй  болж. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл  эзэмшигчийн эрхийн болон шүүх засаглал, хууль эрх зүйн асуудал хөндөгдөж байна. Уул уурхайн салбар нь  эрсдэлтэй хөрөнгө оруулалт их шаарддаг  баялаг олох  уу, олохгүй юу гэсэн онцлогтой.  Тэгвэл тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгох, цуцлах, дуусгавар болгох гэсэн харилцааг  нэг мөр тодорхой болгох хэрэгтэй. 1996 оны хуульд тусгай зөвшөөрлийг зөвхөн дуусгавар болгох гэсэн үндэслэлээр тусгасан. Гэтэл цаг хугацааны явцад өөрчлөлт орсноор хүчингүй болгох,  цуцлах, дуусгавар болгох гэсэн 15-20 орчим зүйлээр цуцалж тухайн эзэмшигчийн эзэмших эрхийг дуусгавар болгож байна. Тэгвэл ийм эрх зүйн орчинд хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах боломжгүй. Тэгэхээр хуулийн  шинэчлэлтээр  зөвхөн дуусгавар болгох  үндэслэлийг  2-3 багц асуудлыг тодорхой болгож байж засна.Түүнээс биш мэргэжлийн  хяналтын  байцаагчийн дүгнэлт болон ҮАБЗ-ийн шийдвэрээр, шүүгчийн үзэмжээр цуцалдаг жишгээр явж болохгүй.  Тухайлбал, 2016 онд 106 тусгай зөвшөөрлийг шүүхээр цуцалсан. Энэ нь хувийн хэвшил болон  хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдсэн байдаг. Уул уурхайн салбарыг хариуцлагатай хуулиар зохицуулах ёстой.  Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн тулгуур болсон энэ салбарт хууль эрх зүй нь ойлгомжтой, шүүх засаглал  тухайн эзэмшигчийн эрхийг сэргээдэг байх. Мөн хувийн хэвшлийг дэмждэг, дээдэлдэг, булаадаггүй, дээрэмддэггүй ийм засаглалыг бүрдүүлэх зарчимд шилжих юм.

-Бодлогын тогтвортой байдлыг тогтоох цаг нь ирсэн гээд байна даа?

-Тэгэлгүй яах вэ. Магадгүй COVID-ийн дараах хүнд эдийн засаг түүнчлэн Европт үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс  үүсэх   тодорхойгүй хямралт байдлыг даван туулахад  уул уурхайн салбарыг дэмжсэн зөв бодлого, хууль эрх зүйн шинэчлэл ирээдүйд ирэх эрсдэлийг хохирол багатай давах нөхцөл болох магадлалтай.

-УИХ-д  Уул уурхайн биржийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль хаврын чуулганаар  дэмжигдэхээр байгаа юу?

-Уул уурхайн салбар, ашигт малтмалын болон эрдэс баялгийн салбарт нэг цонхны бодлогоор бүтээгдэхүүнээ зах зээлийн зарчмаар ил тод, шударгаар  борлуулах нөхцөлийг бүрдүүлэхэд  уул уурхайн бирж байгуулах хууль зайлшгүй шаардлагатай. УИХ-д ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Цаашид үндэсний компаниуд гадаад зах зээл, хөрөнгийн биржид  гарахдаа өөрсдийнхөө үнийг унагадаг. Дотооддоо өрсөлддөггүй байх бодлогыг төрөөс зохицуулах ёстой. Ингэснээр төр хяналтаа тавьж монголчууд хожих  боломжтой болох нь энэ хуулийн ач холбогдол нь. Нөгөөтэйгүүр, манайх олон жилийн турш уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг буруу аргачлалаар тогтоосноор  үйл ажиллагаа нь доголдох, хөрөнгө оруулалт санхүүжилт нь зогсож улмаар татварын дарамтад орж салбарын үйлдвэрлэл хөгжихгүй сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Тэгвэл бирж байгуулагдсанаар бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар дотоод  стандартаа тогтоох боломжтой болно. Хэдийгээр өмнө байгуулсан биржүүд суурь дэд бүтцийг бий болгож стандартын дагуу хөгжөөгүй сургамж бий. Тэгвэл Уул уурхайн биржийг стандартын дагуу зөв менежментээр  хөгжүүлэхийг зорьж байгаа.

-Хаврын чуулганд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  хэлэлцэхээр болж байна. Түүнчлэн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэхээр орж ирсэнгүй. Магадгүй Ашигт малтмалын тухай хуультай цогцоор нь оруулах гэж байна уу. Эсвэл энэ хуулийг хэлэлцэхийг хүсэхгүй байна уу?

-1996 онд баталсан Ашигт малтмалын хуульд өнөөдрийг хүртэл 300 гаруй  нэмэлт,  өөрчлөлт орсон байдаг. Өнөөгийн түвшинд харахаар чөлөөт зах зээлийг дэмжсэн  үзэл санаа нь  үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл, салбарын хүлээлттэй байгаа өөрчлөлтийг одоогийн шинэчилсэн найруулгаар цогцоор нь хийх ёстой болж байгаа. Нэгдүгээрт, геологи хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг  нэмэгдүүлэх, ашиглалт, олборлолтын өмнө нь явж байх  ёстой эрэл хайгуулын ажил хаягдсан. Сүүлийн хэдэн жил тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. 2017 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хайгуулынхаас илүү гарсан. Тодруулбал, 100 гаруй А зөвшөөрөл олгосон байхад хайгуулынх  700 орчим байна. Ийм байдлаар геологи хайгуулын салбар цааш хөгжихгүй. Магадгүй 10-15 жилийн дараа бүрэн уналтад орх магадлал өндөр. Түүнчлэн салбарынхны хүсэж байгаа нэг  зүйл баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд давхар АМНАТ авч байгаа нь байж боломгүй зүйл гэдгийг хэлээд байгаа. Нэг бүтээдэхүүнээс давхар татвар авах системийг өөрчилж шинэчлэхгүйгээр цааш явахгүй. Тиймээс холбогдох хуулиудыг цогцоор нь авч үзэх шаардлага үүсээд байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

8 цаг 49 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

9 цаг 24 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20