Европын холбоо Оросын эрчим хүчний нөөцөөс хараат хэвээр байх болно

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийг өргөтгөх асуудлыг хэлэлцсэн АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Европын холбоо хамгийн багадаа 2027 он хүртэл ОХУ-ын эрчим хүчний нөөцөөс хараат хэвээр байх болно гэсэн хүлээлтийг Европын комисс баталжээ. Энэ тухай Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр Европын комиссын төлөөлөгч Тим Макфи мэдэгдэв. АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт нь Европын холбоонд хэр хурдан ирэх талаар асуухад тэрбээр "Бид өмнө нь нийтэлсэн Re Power Европын холбооны хөтөлбөрт дурдсанчлан 2027 он хүртэл Оросоос нүүрстөрөгчийн түлшнээс хамааралтай байх болно" гэв. Мөн тэрбээр "Европын холбоо энэ онд багтаан Оросоос хараат байдлаа гуравны хоёроор бууруулах боломжтой гэдэгт итгэж байна" гэж нэмж хэлэв. "Европын комисс тавдугаар сарын эцэс гэхэд Оросоос эрчим хүчний хараат байдлыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулна" гэж нэмж хэллээ.

Энэ сарын 25-нд болсон дээд хэмжээний уулзалтын дараа Европын холбоо болон АНУ Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг бууруулах ажлын хэсэг байгуулснаа зарласан. АНУ "Европын холбооны зах зээлд 2022 онд дор хаяж 15 тэрбум шоо метр шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх, цаашдаа энэ хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана" гэж амласан. Мөн "Шинэ хийн дэд бүтцээс ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын төлөө, шинэ цэвэр, устөрөгчийн бэлэн дэд бүтцийг бий болгохын төлөө ажиллах болно" гэв.

Европын комисс "Шингэрүүлсэн байгалийн хийн дэд бүтцийг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, эрчим хүчний хангамж, эрчим хүчний аюулгүй байдлын зохицуулалтын хэм хэмжээг хурдасгана" гэж амласан. Европын комисс болон Европын холбооны орнууд АНУ-аас Европын холбоонд нийлүүлэх байгалийн хийн эрэлтийг дор хаяж 50 тэрбум шоо метр байлгахын төлөө ажиллах нь Европын холбооны хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай уур амьсгалын амлалттай нийцэж байна. Одоогийн байдлаар ОХУ Европын холбооны хийн хэрэглээний 40 орчим хувийг хангаж, жилд 175 тэрбум шоо метр хий нийлүүлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин