Дмитрий Песков: Манай улсын аюулгүй байдалд аюул учирвал цөмийн зэвсэг хэрэглэнэ

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  CNN сувагт ярилцлага өгөхдөө ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх талаар тайлбарлажээ.Украинд дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрэв мөргөлдөөнд НАТО татагдан орвол цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж байсан юм. Мөн цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгч байв.

Тэгвэл “CNN” сувгийн сэтгүүлч Кристиан Аманпур “Путин  ямар үед Оросын цөмийн зэвсгийг ашиглах вэ” гэж асуухад Дмитрий Песков “Манай улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд хэрэглэх байх. Ерөнхийлөгч Путин бидний санааг зовоож буй асуудлыг дэлхий нийтэд ойлгуулах зорилгоор ингэж хэлсэн. Бид юунд санаа зовж байгаагаа хэдэн арван жилийн турш Европ, АНУ, дэлхий дахинд хүргэхийг хичээсэн ч хэн ч биднийг сонсохгүй байна” гэж хариулжээ.

Путиний 2020 онд баталсан ОХУ-ын цөмийн зэвсгийн бодлогын баримт бичигт өгүүлснээр нэгдүгээрт, ОХУ болон түүний холбоотны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд, хоёрдугаарт, цөмийн бус зэвсгээр халдан довтолсны улмаас улс орных нь оршин тогтнолд аюул учирсан тохиолдолд цөмийн зэвсэг ашиглана гэж заасан байна.

Харин Украин руу довтолсон шалтгааныхаа талаар Дмитрий Песков “Украины төвийг сахисан улс  болгох, Крымыг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, салан тусгаарласан Луганск, Донецк мужуудыг тусгаар муж гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагыг тавьж байгаа” гэж ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17