Б.ОД
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Иргэдийн сошиалд нэвтэрч байгаа хаяг албан ёсных байх, хуурамч хаяг нээхгүй байх арга замын тухайд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сошиалын тухай хоёр хуулийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төслөөр харилцаа холбооны компаниуд гар утасны дугаарыг иргэний үнэмлэхээр олгоё гэдэг шаардлагыг хуулиар албажуулна. Нийт хэрэглэгчийн 70-80 хувь нь гар утасны дата эрхээрээ дамжуулж тухайн сошиал харилцаанд ордог гэдэг судалгаа байна. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэдийн сошиал орчин дахь эрх нь зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах ажлыг фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээний компаниуд богино хугацаанд хийхийг хуульд тусгана. Энэ зохицуулалтын гол агуулга нь танай платформ хэрэгжиж байгаа тохиолдолд төлөөлөгчийн газраа ажиллуул. Төлөөлөгчийн газар нь хуурамч мэдээллийг тухай бүрд нь устгах, иргэдийн гомдлыг барагдуулах үүрэгтэй. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn