П.АМГАЛАНБАЯР
Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр БНХАУ-аас өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүнийг саадгүй хэвийн горимоор орж ирдэг байх, дотооддоо үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээг нэн даруй авахыг хүсэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар мэдээллэсэн юм. Мөн тус холбооны тэргүүн Г.Алтанцэцэг “Уг шаардлагыг нэн даруй хугацаанд шийдвэрлэтэл Засгийн газрын байрны баруун хаалган дээр “Монголын ээж нар бид эвлэлдэн нэгдэж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, иргэдээсээ гарын үсэг цуглуулна” гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хомсдолоос үүдэлтэйгээр Замын-Үүдийн тээврийн 7000 жолооч гэсэн хэсэг бүлэг хүмүүс тээврийн үнэ ханшийг 2020, 2021 онд тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлсэн. Энэ нь одоогийн үнийн хөөрөгдлийг үүсгэж байгаа аж. Мөн нэг сагс хүнсний багц 2019 онд 35313 байсан бол 2021 онд 46619, энэ онд 50000 төгрөг болсон байна.
Эх сурвалж www.polit.mn