Милтон Фридманыг биширдэг хүн Солонгосын ерөнхийлөгч боллоо

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Өмнөд Солонгос улс 20 дахь ерөнхийлөгчөө угтан авлаа. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сарын 10-нд тангарагаа өргөнө. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор, PhD Ж.Баттөр “Зууны мэдээ” сонинд  Ерөнхий дүр зургаар нь харвал Милтон Фридманыг биширдэг хүн сонгуульд яллаа гэж хэлж болно. Милтон фридман гэж 1996 онд Нобелийн шагнал авсан алдартай эдийн засагч бий. Шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл тэр хүний үзэл санаа, онолыг их сонирхож дэмждэг. Тиймдээ ч эдийн засгийн либериал үзлийг баримтална гэдгээ хэлсэн. Милтон Фридманын “Капитализм ба эрх чөлөө”, “Хувь заяагаа сонгох нь”, “Дарангуйллын статус” гэсэн 2-3 алдартай ном нь монгол хэлээр хэвлэгдсэн. Түүний гол үзэл санаа нь зах зээлийг хэт журамлаж социалист маяг руу оруулснаас баян хоосны ялгаа их гарсан. Төр зах зээлд хэтэрхий их битгий оролц. Социалист маягаар зохицуулах гэж оролдох нь муу үр дагавартай. Харин зах зээлийг жам ёсных нь хөгжлийн дагуу ямар нэг хязгаарлалт, хамгаалалтгүйгээр явуулах хэрэгтэй. Төр зах зээл рүү орох тусам авлигад идэгддэг. Чөлөөт эдийн засгийг боомилж бизнес хийх урам зоригийг мохоодог гэж үздэг. Засгийн газрын оролцоо их байх тусам зээл нэмэгдэж, төрийн өр ихэсдэгээс улстөрчид авлигын хэрэгт орооцолддог гэсэн ерөнхий үзэл санаатай. Энэ бол шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын хэрэгжүүлэх, улс орноо удирдах гол бодлого гэж харж болно. Милтон Фридманыг унших дуртай. Уншиж судалж байхдаа энэ санаануудыг их олзуурхсан гэдгээ ч өөрөө хэлдэг. Чөлөөт эдийн засгийн үзэл санаа Адам Смитийн онолоос гаралтай. Анх Англи, дараа нь АНУ-д хэрэгжсэнээр дэлхий нийтээр тархсан.

 Өмнөх ерөнхийлөгчийн хамгийн том алдаа бол үл хөдлөх хөрөнгийн үнийг барьж чадаагүй. Орон сууцны үнэ тэнгэрт тулсан. Үүний эсрэг олон янзын арга хэрэглээд зохицуулж чадаагүй нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Мөн бизнест ээлтэй тогтолцоо бий болгож, бизнес эрхлэгчдийг хамгаалж чадаагүйгээс олон компани дампуурсан. Жижиг, дунд үйлдвэрлэлүүд хүнд байдалд орж хаалгаа барьсан. Авлигын хэрэгт ойр дотно ажилласан хүмүүс нь орооцолдсон. Авлигатай шийдвэртэй тэмцэнэ гэсэн шударга ерөнхийлөгчийн дүр эсгэсэн ч дорвитой үр дүн гараагүйгээс иргэдийн урам хугарсан. Харин Юн Сук Ёл хүнсний стандартад хэтэрхий их хяналт шалгалт хийдгийг зогсооно гэлээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж бага орлоготой, ядуу иргэд хоол хүнс авахад хүндрэлтэй байгаа учраас зарим зүйлийг хямд байлгах бодлого юм байна. Түүний бас нэг амлалт нь Хөдөлмөрийн хуульд заасан ажиллах хугацааг хүчингүй болгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцална. Ажил хийж байгаа хүн хүссэн цалингаа авч, хүссэн цагтаа ажиллах ёстой. Засгийн газар оролцох тусам хувийн хэвшилд дарамттай болж байгаа учраас төрийн оролцоог зогсоох бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Үүнээс гадна төрийн албан хаагч хэтэрхий олон болсноос ажлын бүтээмж буурч, нийгмийн хөгжлийг боомилж байна. Тиймээс төрийн албан хаагчдын тоог мэдэгдэхүйцээр багасгаж, оронд нь бизнесийн эрх чөлөөг нэмнэ. Бүх зүйлд төр оролцох нь эцэстээ дампуурал авчирдаг учраас бизнес эрхлэгчдийг чөлөөтэй орхи гэж хэлэхдээ Милтон Фридманын онолоос хэд хэдэн удаа эшлэсэн нь ажиглагчдын сонирхлыг татлаа.Мөн феминист үзлийг шүүмжилдэг. Солонгос шиг улсад феминист үзэл нэг их шаардлагагүй. Феминизм гэдэг бол эмэгтэйчүүдийг системтэйгээр дарангуйлдаг орнуудад хэрэгжих ёстой гэж үздэг. Солонгост феминист үзлийг хэт их дэлгэрүүлснээс гэрлэлт багасаж, хүүхдийн тоо багассан учраас эмэгтэйчүүд гэр бүлийн яамыг татан буулгана гэдгээ удаа дараа мэдэгдэж ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

52 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

5 цаг 4 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

5 цаг 14 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

5 цаг 58 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

7 цаг 4 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

10 цаг 31 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

10 цаг 31 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

10 цаг 31 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 31 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

10 цаг 31 мин