Forbes: Оросоос гарч буй компаниуд 200 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Оросыг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн орхисон олон улсын компаниуд тус улсын 200 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг байжээ. Энэ тухай Forbes сэтгүүл лхагва гарагт мэдээлэв.

Тус хэвлэлд бичсэнээр McDonald's компани хамгийн том ажил олгогч юм. Орос улсад түргэн хоолны сүлжээ ресторанд 62 мянган хүн ажилладаг байжээ. Pepsico бол ажилчдынхаа тоогоор хоёрдугаарт ордог. Forbes сэтгүүлийн мэдээлснээр Солнечногорск дахь ундааны үйлдвэрт 8000 гаруй хүн ажилладаг. Кашира дахь чипс үйлдвэрлэдэг Frito Lay Manufacturing компанид 1.5 мянга гаруй хүн ажилладаг. Сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн хоол үйлдвэрлэдэг Wimm-Bill-Dann-д 8.6 мянган хүн, Лебедянскийн шүүсний үйлдвэрт 462 хүн ажилладаг байна. Орос улсад нийтдээ 19 мянга орчим хүн Pepsico компанид ажилладаг гэж тэмдэглэжээ.

IKEA Мегад байрлах 14 худалдааны төвийг эс тооцвол Оросд байгаа үлдсэн бүх дэлгүүрийг гурван сарын турш хааж, дотоодын үйлдвэрлэл, дотоодын гэрээт компаниудаас худалдан авалт хийхийг зогсоосон. Тус компанид 15 мянган ажилтан ажилладаг бөгөөд IKEA тэднийг одоогоор ажлаас нь халаагүй байна. Гурван сар тэд цалинтай ажиллана. IKEA-ийн ОХУ дахь төлөөлөгч Константин Тютрин сэтгүүлд хэлэхдээ, энэ бол ажлаас халагдсаны тэтгэмж биш бөгөөд ажилчид ердийнхөөрөө ажиллаж, цалингаа авч байгаа гэв.

Бусад компани

KFC болон Pizza Hut брэндүүдийг эзэмшдэг Yum!Brands нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, ажилчдынхаа тоогоор гуравт ордог том компани юм. Тус компаний 14.5 мянга гаруй ажилтантай. Тус компанийн шууд хяналтанд байдаг 70 KFC рестораны ажлыг зогсоосон бол бүхэл бүтэн сүлжээ нь 1000 орчим цэгтэй байсны ихэнх нь франчайзинг эрхэлдэг гэдгийг тодотгосон.

Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho болон бусад брэндийг эзэмшдэг Испанийн Inditex компанийн шийдвэрээр Орост 502 дэлгүүр ажлаа түр зогсоолоо. Дэлгүүрүүдээ түр хаасны дараа Inditex 9000 орчим ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байна.

Үйл ажиллагаагаа зогсоосон автомашин үйлдвэрлэгчдийн дунд хамгийн том ажил олгогч нь бараг 5.8 мянган хүн ажилладаг Volkswagen концерн юм. Тус компанийн мэдээлснээр Орос дахь ажилчид богино хугацааны ажлын тэтгэмж авах болно гэж тодотгосон байна. Нижний Новгород дахь Газ группын автомашины үйлдвэрийн талбайд VW болон Skoda-ийн гэрээний угсралт хийгддэг аж. Одоо ажилчдын цалин, нийгмийн баталгааны 2/3-ыг хадгалан, үйлдвэрийг түр зогсолтын горимд орууллаад байна.

Мөн ОХУ-д харилцагчийн үйлчилгээгээ зогсоож байгаагаа 6 мянга гаруй хүн ажилладаг EPAM Systems мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.tass.ru

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17