"Ухаангүй арга": Батлан ​​хамгаалах яам Украинд биологийн зэвсэг бүтээснийг зарлав

2022-03-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Украин дахь АНУ-ын цэрэг-биологийн үйл ажиллагааны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг явуулах хүсэлтийг ОХУ-аас гаргажээ. Энэ тухай НҮБ-д суугаа ОХУ-ын нэгдүгээр орлогч төлөөлөгч Дмитрий Полянский твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Хуралдах шалтгаан нь Украинд биологийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг боловсруулах ажлыг Пентагоноос санхүүжүүлсэн лаборатори байгааг нотлох баримтуудыг олсон тухай Оросын Батлан ​​хамгаалах яамны мэдээлэл байгаа юм.

“Известия”-д Дмитрий Коротаев ийм зэвсэг ямар аюултай болохыг судлан бичсэн байна.

"Биоагентууд хүн амд халдварлах чадвартай"

Фото: РИА Новости

Украин дахь Пентагоны биолабораториуд сарьсан багваахай, шувуу ашиглан Орост биологийн зэвсгийг тараах төсөл боловсруулж байна гэж Оросын зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов 3 дугаар сарын 10-нд мэдэгдэв. И.Кирилловын хэлснээр, UP-4 нэртэй төслийг Киев, Харьков, Одесс дахь лабораториудын оролцоотойгоор 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн зорилго нь нүүдлийн шувууд, тэр дундаа хүнийг ​​үхэлд хүргэдэг өндөр эмгэг төрүүлэгч H5N1 томуу, түүнчлэн Ньюкасл өвчнөөр халдварлуулах боломжийг судлах явдал байв. Кирилловын хэлснээр, хамгийн багадаа хоёр төрлийн нүүдлийн шувуудыг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн зам нь ихэвчлэн Оросоор дамжин өнгөрдөг байна. Түүнчлэн Зүүн Европын орнуудаар дамжин өнгөрөх нүүдлийн замын талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэжээ.

“Эпидемиологийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд АНУ-д боловсруулсан бүх аргаас энэ нь хамгийн ухаангүй, хариуцлагагүй аргуудын нэг. Учир нь энэ нь нөхцөл байдлын цаашдын явцыг хянах боломжгүй юм" гэж Игорь Кириллов хэлэв.

Үүнээс гадна БХЯ-ны мэдээлснээр Украинд өөр нэг төсөл боловсруулагдаж байсан, Р-781. Энэ нь сарьсан багваахайг биологийн зэвсгийг тээгч болгож ашиглах. Үүний зэрэгцээ сарьсан багваахайн эктопаразитууд- бүүрэг, хачиг, түүнчлэн аюултай халдварт өвчин тараах бусад шавьж дамжуулагч нь Пентагоны сонирхлыг татдаг.

“АНУ болон түүний холбоотнуудын хийх ёстой ажлуудын нэг бол хүн амын янз бүрийн угсаатны бүлгүүдэд сонгомол нөлөө үзүүлэх чадвартай биоагентуудыг бий болгох явдал юм” гэж И.Кириллов тэмдэглэв.

"Аюултай эмгэг төрүүлэгчдийг устгах"

Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, хүлээн авсан материалын шинжилгээгээр Харьков дахь биологийн лабораториос сарьсан багваахайны эктопаразит бүхий 140 гаруй савыг гадаадад шилжүүлсэн нь нотлогджээ. Игорь Кириллов мөн хэлэхдээ, америкчууд Киев, Харьков, Одесса дахь Львовын Тархвар судлал, эрүүл ахуйн судалгааны хүрээлэнгийн лабораториос өгөгдлийн сан, биоматериал, тоног төхөөрөмж зэрэг био судалгааны ихэнх баримт бичгийг, тус хот дахь Америкийн консулын газарт нүүлгэн шилжүүлж чадсан гэв. Үүнээс гадна цуглуулгын нэг хэсгийг Польшийн нутаг дэвсгэрт шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Үүнтэй холбогдуулан Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагааны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг явуулах хүсэлтийг ОХУ тавьсан байна. "Оросын төлөөлөгчийн газар 3 дугаар сарын 11-нд Аюулгүйн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, Украины нутаг дэвсгэр дэх АНУ-ын цэрэг-биологийн үйл ажиллагааг хэлэлцэхийг хүссэн" гэж НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский твиттер хуудсандаа бичжээ.

Фото: REUTERS/Denis Balibouse

Хариуд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Украинд тус улсын лабораторид болзошгүй алдагдлаас сэргийлж хадгалагдаж буй онцгой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг устгах зөвлөмжийг гаргажээ. Тус байгууллага хэдэн жилийн турш аюулгүй байдлын аргыг хэрэгжүүлэх чиглэлээр Украины эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

"Энэ ажлын хүрээнд ДЭМБ Украины Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад аливаа алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд онцгой аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг хатуу зөвлөж байна" гэж захидалд дурджээ. Үүний зэрэгцээ ДЭМБ энэхүү зөвлөмжийг хэзээ гаргасан талаар, мөн Украины лабораторид хадгалагдаж буй эмгэг төрүүлэгч болон хорт бодисын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн олон улсын байгууллагын зөвлөмжийг Киев хэрэгжүүлж байгаа талаар одоогоор мэдээлэл алга байна.

"Энэ вирус аюултай"

Биологийн шинжлэх ухааны доктор Петр Чумаковын хэлснээр, АНУ дэлхийн өнцөг булан бүрт байрладаг цэргийн нууц лаборатори ихтэй. Тэдний нэлээд хэсэг нь Оросыг тойрсон орнуудад байрладаг. Үүний зэрэгцээ П.Чумаковын хэлснээр, Украинд АНУ-ын биологийн нууц лаборатори нээсэн тухай мэдээ дуулиан шуугиантай байхаа болиод удаж байна гэв.

-Мэдээж энэ бол маш их сэтгэл түгшээсэн мэдээлэл боловч олон хүн энэ талаар эртнээс мэдэж байсан. Крымийг ОХУ-д нэгтгэх үед тэндээс ч нууц лабораториуд илэрсэн. Гэхдээ тэнд ямар судалгааны үр дүн гарсан, ямар баримт бичиг хадгалагдаж байсан, ер нь тэнд юу хийж байсныг би мэдэхгүй. Энэ талаар харамсалтай нь, магадгүй азаар мэдээллийн талбарт хараахан байхгүй байна. Одоо Украинд илрүүлсэн лабораториуд энэ талаар тодруулах болно гэж би бодож байна, учир нь тэнд эмгэг төрүүлэгч бичил биетүүд болон тэдний тэнд юу хийж байсан талаарх бичиг баримтыг хоёуланг нь илрүүлэх бүрэн боломжтой юм" гэж мэргэжилтэн онцлон тэмдэглэв.

Фото: РИА Новости

Уралын Холбооны Их Сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн судлаач Михаил Болков хэлэхдээ, Украины нууц лабораторид судлаж байсан өндөр эмгэг төрүүлэгч шувууны томуу нь энэ өвчний нэлээд аюултай хувилбар гэж тооцогддог гэж "Известия" сонинд ярьжээ.

“Иймэрхүү томуугийн вирус хүнээс хүнд муу дамждаг. Тэд шувуудтай харьцаж байсан ажилчид эсвэл тэдний төрөл төрөгсөд байсан. Энэ вирус нь амьсгалын дээд замын салст бүрхэвч, хамрын салст бүрхэвчид сул нөлөөтэй бөгөөд тэр даруй уушгинд орж, уушгины хатгалгаа үүсгэдэг. Тиймээс энэ вирус аюултай” гэж тэр хэлэв. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас олж авсан баримт бичгийн дагуу 2005-2020 онд Украинд дөрвөн дэгдэлт бүртгэгдсэн гэж шинжээч тэмдэглэв.

Орчуулсан З.Батцэцэг

Эх сурвалж: www.iz.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин