С.Эрдэнэ: Х.Баттулга АН-ын байрны газрыг барьцаалж Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авсан

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өгөв. АН-ын дарга С.Эрдэнэ Манай намын нэрийг барьж, намын даргын сунгаа гэх хууль бус үйлдэл хийж, нээлтийг нь маргааш хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж. Батсуурь нар хууль бус үйлдэлд оролцсонд харамсаж байна. Энэ үйл явц юунаас гаралтай вэ гэхээр гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн зорилгоор АН-ыг халхавч болгон ашиглаж байна. Х.Баттулга бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Түүнтэй холбоотой олон асуудал ар араасаа гарсаар байна. Засгийн газар хуралдан, 2016 оноос өмнөх Хөгжлийн банктай холбоотой баримтуудыг нууцаас гаргахаар шийдсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50-иас дээш хувь нь ХХБ-ны зээл, төмөр замтай, Х.Баттулгатай холбоотой.  Энэ бүхэн удахгүй ил болно.

АН-ын байрны газрыг барьцаалаад Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө төлөлгүй хүү торгуульд орж, одоо 24 тэрбум төгрөг болох гэж байна. Ийм хэмжээний өр авлагад орсон.  Монголын ардчилсан холбооны партизануудад байр барина хэмээн "Буман залуус" хэмээх хулхи хөтөлбөр зарласан. "Пирамид орд" компаниар дамжуулан энэ зээлийг авсан.  Энэ мэт олон асуудал бий. Даргын сунгаа АН-ын эв нэгдэлтэй холбоогүй. Гэмт этгээдүүд АН-ын ард орж нуугдах гэж байна. АН-ын хамгаалалтад орж, бамбай болгох нь. Х.Баттулга МоАХ-ны дарга болоод 15 жил өнгөрсөн. Би 2016 оны арван хоёрдугаар сард энэ холбооны тамга тэмдгийг Х.Баттулгад гардуулан өгсөн. Гэтэл ардчиллын салхи, манлайлагч болсон энэ холбоог 15 жил "унтууллаа". Одоо АН-ыг халааслан, унтуулах гээд байна уу. Үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй.

Ц.Туваан, О.Цогтгэрэл нарт байсан намын тамга тэмдгийг Нийслэлийн шүүх хүчингүй болгосон. Тэгэхээр намын даргын сунгаанд өрсөлдөх зарласан хүмүүсийн тамга тэмдэг хүчингүй. Давж заалдах эрхгүйгээр энэ асуудлыг шийдсэн. Одоо тамганы маргаан байхгүй. Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхтэй, эсэхийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ. Ц.Туваан өөрийгөө АН-ын төлөөлөх эрхтэй гэдгээ нотлох ёстой. Гэхдээ  Ц.Тувааныг томилсон намын их хурлын ямар нэг тогтоол шийдвэр байхгүй. Түүнд хүчин төгөлдөр тамга байхгүй. Тэгэхээр энэ хүн нотлох аргагүй юм.       Иргэд АН-ыг хагалж бутаргах гэсэн үйлдлийг зөв талаас нь хараарай. Х.Баттулга хэдэн тэрбум төгрөг идээд, түүгээрээ ард түмний тархийг угаах гэж байна.

Монголын эдийн засгийн бүх боломжийг харь гүрэнд, шууд хэлбэл Орост аваачиж өгсөн. Ийм нөхрийг АН толгой дээрээ залахгүй. Хууль ёсны АН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манай намыг хуваагдалтай, хоёр мэтээр харагдуулах гэж гадна дотнын улс төрийн хүчнүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Улсын дээд шүүхээс хууль ёсоор нэр дэвшсэн манай намын гишүүнийг буцаалаа. Бид намынхаа ээлжит бус 13-р их хурлыг, намын дүрмийн өөрчлөлтийг батлан, Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх хуулийн дагуу ажиллана гэж итгэж байна. Мөн бид өнгөрсөн даваа гарагт Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ганзоригийг  цэцэд өгсөн. Энэ этгээд Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Түүнийг Х.Баттулга томилсон. Энэ хүн бол хонгилын шүүгч гэдгийг хаана ч хэлнэ. МАН 30 дугаар их хурлаараа шударга ёсны төлөө тэмцэнэ гэж амласан. Энэ амлалтаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид эрх баригчдыг олон асуудалд анхааралтай ажиглаж байна. Шаардлагатай бол улс төрийн хурц тэмцэлд шилжинэ” гэж байр сууриа илэрхийллээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

50 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

5 цаг 2 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

5 цаг 11 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

5 цаг 55 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

7 цаг 1 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

10 цаг 29 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

10 цаг 29 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

10 цаг 29 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 29 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

10 цаг 29 мин