С.САРУУЛ
Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлээд байгаа. Тэгвэл нэр дэвшигч Ж.Батсуурь дэнчингээ төлөөгүй гэх мэдээлэл байгаа юм. Тэрбээр "Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгааг зарласан. Дөрөвдүгээр сарын 3-нд дүнгээ гаргах ёстой. Энэ сунгаанд АН-ын гишүүн ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой. Тиймээс би нэрээ дэвшүүлсэн. АН УИХ-д суудалтай нам учраас парламентын гишүүн энэ намыг даргалах байх ёстой гэдэг үзэл санаатай хүн. Би дэнчингийн 500 сая төгрөгөө төлсөн" гэв.
Эх сурвалж: www.polit.mn