Украины төрийн дуулал монгол хэлээр

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Сүүлийн өдрүүдэд хамгийн их хэлэлцэгдэж байгаа асуудал бол Украины нутаг дэвсгэр рүү Оросын арми нэвтрэн орсноос үүдсэн зэвсэгт мөргөлдөөн билээ.
Монголчууд Оросын тухай их, бага ч ямар нэгэн мэдээлэл авсан байдаг бол Украины тухай мэдсэн мэдлэг, авсан мэдээлэл багатай байна.
Тухайн орны өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодит мэдээлэл авах нэг сайн арга бол тэр орны Төрийн дуулалтай танилцах, болж өгвөл эх хэлээрээ унших явдал билээ. Бид Украинтай танилцахын тулд энэ аргыг сонгож тус улсын Төрийн дууллыг монгол хэлээр орчуулан нийтлэх санаачилга гаргасан юм. 
Ингээд бидний саналыг хүлээн авч Украины Төрийн дууллын монгол орчуулгыг хийж ирүүлсэн эрхмүүддээ талархал илэрхийлээд тэдний ирүүлсэн орчуулгуудыг нийтэлж байна.

*   *   *

Украины Төрийн дууллын шүлгийг Украины алдарт яруу найрагч Павел Чубинский 1862 онд бичсэн байна. Хожим нь 1863 онд Украины алдарт хөгжмийн зохиолч, Христийн шашны санваартан Михаил Вербицкий уг шүлгэнд ая зохиожээ.  Украины Дээд Рада буюу Парламент 2003 оны гуравдугаар сарын 6-ны өдөр энэхүү Төрийн дууллыг хэлэлцэхдээ П.Чубинскийн шүлгийн эхний бадгийг дахилтын хамт, нийт зургаан мөр шүлгийн эх болон М.Вербицкийн аяыг сонгож Украины Төрийн дууллыг албан ёсоор баталсан байна. 

 

Украин хэлээр:
Ще не вмерла України і слава, і воля

Ще не вмерла України і слава, і воля.
Ще нам, браття українці, усміхнеться доля.
Згинуть наші вороженьки, як роса на сонці,
Запануєм і ми, браття, у своїй сторонці.
Душу й тіло ми положим за нашу свободу,
І покажем, що ми, браття, козацького роду.


Орос хэлээр:
Не пропала Украины ни слава, ни воля

Не пропала Украины ни слава, ни воля,
Вновь нам, братья молодые, улыбнется доля.
Сгинут наши вороженьки утренней росою.
Править сами будем, братья, мы своей страною.
За свободу-не жалея ни души, ни тела, 
Встанет гордо перед миром род казацкий смелый.

 


Монгол хэлээр:
Украины нэр алдар мөхөхгүй, хатан зориг мохохгүй

Украины нэр алдар мөхөхгүй, хатан зориг мохохгүй ээ
Украин ахан дүүс биднийг өндөр заяа инээмсэглэн түшинэ.
Өглөөний шүүдэр арилахад атаат дайснаа номхотгон дарна
Өр зүрхний холбоотой эх орондоо бид жинхэнэ эзэд нь болно.
Эрх чөлөөний төлөө алтан амиа хайрлахгүй өргөн зориулна
Эрэлхэг зоригтой козак удмынхан гэдгээ бахархалтай харуулна.
Орчуулсан Намбарын Энхбаяр

 

Монгол хэлээр:
Украины суу алдар, эр зориг мөхөөгүй

Украины суу алдар, эр зориг мөхөөгүй, ахан дүүс  минь.
Удахгүй хувь заяа бидэнд дахин мишээнэ ээ.
Тэрслүү дайсан өглөөний шүүдэр мэт хийснэ ээ,
Тэнүүн нутгаа бид  эзэгнэнэ ээ, ахан дүүс минь.
Амин насаа бид эрх чөлөөнийхөө төлөө үл хайрлана,
Алтан дэлхий дээр зоригт хасаг удам бардам босно оо.
Орчуулсан Базарын Магсаржав

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

2 цаг 3 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

6 цаг 14 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

6 цаг 24 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

7 цаг 8 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

8 цаг 14 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

11 цаг 41 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

11 цаг 41 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

11 цаг 41 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

11 цаг 41 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

11 цаг 41 мин