С.САРУУЛ
Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгах сонирхолгүй байгааг Францын тал мэдээлсэн байна. Түүнчлэн Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц дэвшил гараагүй талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалж: www.polit.mn