С.САРУУЛ
Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өглөө. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өглөө.
Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа 20:00 цагт дуусахад хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: www.polit.mn