С.САРУУЛ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагуудаас гадна 70 орчим иргэд оролцож байгаа аж. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ гэж дүгнэжээ. Энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Эрх мэдэлтнүүд хууль өөрчилж Хөгжлийн банкийг дампууруулсан. Энэ банкийг цааш авч явъя гэж байгаа бол улстөрчдийн оролцоог халах хэрэгтэй. Бодлогоо анхаарах ёстойгоос биш аж ахуйн нэгжүүдийг харлуулах чухал биш. Хөгжлийн банк 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд үүний талаас илүү хувь нь буюу 1.7 их наяд төгрөг муу зээлийн ангилалд багтсан” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn