Орос, Украины төлөөлөгчид эвлэрэх арга замыг хайж байна

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Оросын цэргүүд Украин руу довтолсонтой холбоотойгоор тус хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсээд ес хонолоо. Энэ үйл явцыг барууны орнууд болоод Украин дайн хэмээн нэрлэж байгаа бол ОХУ цэргийн ажиллагаа хэмээн мэдээлж байна. Хоёр орны төлөөлөгчид мөргөлдөөнийг зогсоох хоёр дахь удаагийн хэлэлцээгээ Беларуьст хийж байгаа юм. Таван цаг үргэлжилсэн  анхны уулзалтаа тэд хоёрдугаар сарын 28-нд хийсэн. Энэ үеэр Украинын ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайль Подолъяк болон Оросын ерөнхийлөгчийн туслах Владимир Медински нар “Талууд шийдвэрлэх ёстой чухал асуудлаа тодорхойллоо. Харин одоо хэрхэн шийдвэрлэх арга замыг олох шаардлагатай. Дараагийн уулзалтыг удахгүй товлоно” гэж ярьжээ

.

НҮБ: Долоо хоногийн дотор Украины нэг сая иргэн  дүрвэлээ

 

Оросын холбооны улс болоод Украины хооронд үүсээд байгаа цэргийн мөргөлдөөний улмаас 227 иргэн амиа алдаж,  525 хүн шархдаж, нэг сая орчим Украин иргэн дүрвэсэн гэж НҮБ-аас лхагва гарагт мэдэгдэв. Тодруулбал, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан ахлах комиссар Флиппо Гранди “Долоохон хоногийн дотор нэг сая Украин иргэн хөрш орнууд руугаа дүрвэснийг бид гэрчилнэ. Дахин сая сая Украйн иргэн буун дуу зогсоохыг хүлээн сууна. Тэдний амийг аврахын тулд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй” гэж ярьсан талаар CNN мэдээлэв. Харин Европын холбооны тооцоолсноор дөрвөн сая орчим иргэн Украинаас явах хүсэлтэй байна гэж BBC мэдээллээ.

Эдгээр дүрвэгсэд хөрш орнууд болох Польш, Румын, Словак, Унгар, Молдав рүү очиж байгаа юм. Тухайлбал, Польш руу өдөрт 50 мянган Украин иргэн очиж байгаа бөгөөд халдлагаас хойш нийт 500 мянга орчим хүн очсон гэж Засгийн газар нь мэдэгдэв. Дүрвэгсэд 15 киломерт урт  дарааллыг хүлээн маш хүйтэнд  Польшийн хил дээр 60 цаг хүлээж байгаа аж. Мөн Унгар руу 120 мянга орчим, Молдав руу 80 мянга орчим, Словак руу 70 мянга орчим хүн Украинаас дүрвэжээ.

 

Оросын 7000 гаруй цэргийн албан хаагч амь үрэгджээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Донбассын бүгд найрамдах улсад туслах зорилгоор цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа болохоос Украиныг эзлэх төлөвлөгөөгүй” гэдгээ  хоёрдугаар сарын 24-нд зарлаж байсан билээ.

Ийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Оросын цэргийн хүчин 13 онгоц, 47 дрон бүхий Украинын 1500 цэргийн баазыг сүйтгэсэн гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Когашенков лхагва гарагт мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулав. Мөн Оросын цэргүүд Украины хотуудыг эзлээгүй, цэргүүдтэй нь тулалдаж байгаа учир энгийн иргэдэд аюулгүй гэж тус сайт мэдээлэв.

 Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн  цэргийн зөвлөх Алексей Арестовичийн лхагва гарагт мэдээлснээр, Орос Украин руу  довтолсноос хойш Оросын 7000 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, олон зуун цэрэг , ахлах офицер олзлогджээ. Гэвч ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гаригт хэвлэлд 498 Оросын алба хаагч алагдаж, 1600 орчим нь шархадсан гэж мэдээлэлв. Мөн Москвагаас Украины 2870 хүн алагдаж, 3700 хүн шархадсан гэж мэдээлсэн байна.

 

Украин Европын холбоонд элслээ

 

Европын парламент Европын холбоонд элсэх Украины өргөдлийг энэ сарын 1-нд хүлээн авлаа.  Энэ үеэр Европын комиссын дэд ерөнхийлөгч Марос Сефкович “Бид Украинтай хамт. Та бүхний ялалтын дараа үзэсгэлэнт эх орноо эргэн сэргээн босгоход тань Европын холбоо тусална” гэж мэдэгдэв. Ийн Европын холбоо Украиныг зэвсгээр хангахын сацуу Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэв.

Европын холбоонд элсэхийн тулд урт хугацааны хүндрэлтэй үе шатыг давах ёстой байдаг хэдий ч ОХУ-аас явуулж буй халдлагатай холбоотойгоор тус холбоо Украиныг маш хурдан хугацаанд гишүүнээрээ элсүүллээ. Мөн Европын парламент Европын холбооны удирдлагуудыг Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Оросоос шатахуун, газрын тос импортлохоо зогсоохыг уриалжээ.

Орос Украин руу түрэмгийлснээс хойш дэлхийн хэд хэдэн орнууд хориг арга хэмжээ аваад байна. Тодруулбал, Дэлхийн банк ОХУ болон Беларусьт үйл ажиллагаа явуулахаа зогсоож, "SWIFT" буюу аюулгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гуйвуулгын системийг ашиглах эрхгүй болголоо. Мөн АНУ болон барууны орнууд хамтран Оросын "Сбербанк" ба "ВТБ"-ын үйл ажиллагааг хүчээр хааж, ам.доллартой шууд харилцах боломжийг нь үгүй хийв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин