Украинд 150 орны 76548 оюутан суралцаж байна

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Украинд 150 гаруй орны нийт 76548 оюутан суралцаж байна. Үүнээс, Энэтхэг 18095, Марокко 8832, Туркменистан 5322, Азербайжан 4628, Нигери 4227, БНХАУ 4055, Турк 3999, Египет 3048, Израиль 2107, Узбекистан 1585 болон бусад орны оюутнууд байна. Эдгээр оюутны 68908 (90,02%) нь үндсэн мэргэжлээр, 6.45 хувь нь хэлний бэлтгэлд, төгсөлтийн дараах сургалтад 1719 буюу 2.25 хувь нь аспирантур, докторантурт 1.27 хувь буюу 974 оюутан тус тус суралцаж байна.

Украины агаарын хил хоёрдугаар сарын 24-ний өдөр гэнэт хаагдаж дотоодын болон олон улсын нислэг үйлдэх боломжгүй болсон тул тус улс дахь гадаад оюутнуудыг эх оронд нь зохион байгуулалттайгаар татах асуудал улс орон бүрийн тулгамдсан асуудал болсон. Дийлэнх улс орнууд боломжтой бол Украинтай хил залгаа Польш, Унгар, Словак, Румын, Молдав зэрэг орон руу аюулгүй байдлаа ханган гарах зөвлөмжийг оюутнууддаа өгч, хил залгаа улсад нэвтэрч чадсан оюутнуудаа хуваарьт болон тусгай үүргийн нислэгээр татаж авч эхлээд байна. Манай улсын хувьд Киев, Кропивницкий (Кировоград) хотоос оюутнуудаа Польш Улсаар дамжуулан татах ажлыг зохион байгуулсан.

БНХАУ, Япон, Солонгос, Казакстан, Тайланд, Нигери зэрэг орны хувьд иргэд, оюутнуудаа татан авах тухай мэдэгдсэн боловч өнөөгийн байдлаар тодорхой үр дүнд хүрсэн тухай мэдээлэл байхгүй. Украины хоёр дахь том хот, 1 сая 400 мянган хүн амтай Харьковийн нөхцөл байдал амаргүй байна. Тус хотод улсын 13 их сургууль үйл ажиллагаа явуулдгаас Харьковын Үндэсний их сургууль (12,000 оюутан), Польтехникийн их сургууль "ХПИ" (20,000 оюутан), Радиоэлектроникийн их сургууль (12,000 оюутан), Эдийн засгийн их сургууль, Эм зүйн их сургууль, Үндэсний нисэхийн сургууль, Анагаах ухааны их сургууль зэрэг Украиндаа дээгүүр эрэмблэгддэг их сургуулиудад суралцдаг гадаадын олон оюутан үүссэн нөхцөл байдлын улмаас гацаад байна. Харьков хотод хоёрдугаар сарын 24-нөөс эхэлж 22.00-06.00 цагуудад хөл хорио тогтоож иргэд, оршин суугчдыг аюулгүй газар буюу хоргодох байр, метроны буудалд байрлахыг зөвлөж, уг хөл хориогоо 26-ны өдрөөс эхлэн 18.00-06.00 цагуудад болгож өөрчилсөн. Иймд, иргэд оршин суугчид зөвхөн зөвшөөрсөн цагуудад нэн шаардлагатай тохиолдолд гадагшаа гарч хөдөлгөөнд оролцох боломжтой. Метро, хорогдох байранд хорогдож байгаа иргэдийг бичиг баримттайгаа байхыг шаардаж, ойр зуур хүнсний бүтээгдэхүүнээр хангаж буй.

 Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин