Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Их Британи 25 орны оролцоотойгоор Украинд хандивлагчдын бага хурал зохион байгуулж, тэдний зарим нь үхлийн зэвсгийг Киевт шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай "Sky News" сувгаар Английн Батлан хамгаалахын дэд сайд Жеймс Хиппи мэдэгдэв. “Украинчуудыг үхлийн зэвсгээр хангахын тулд бид бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Өнгөрсөн шөнө Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллесийн тэргүүлсэн хандивлагчдын бага хурлыг зохион байгуулж, 25 улс оролцов. Уулзалтын үр дүнд олонх нь Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эсвэл үхлийн зэвсгээр хангахаа амласан бөгөөд Их Британи холбоотнуудтайгаа хамт тэдний хүргэлтийг хангах болно” гэдгээ мэдэгдэв.

Зэвсгийг Украинд хүргэх боломжтой гэдэгт итгэлтэй байна уу гэсэн асуултад дэд сайд эерэг хариулт өглөө. Сувгийн мэдээлснээр сум, танк эсэргүүцэх зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн талаар ярьж байж магадгүй юм гэлээ. Владимир Зеленскийн Засгийн газар унасан тохиолдолд Лондон Украины эсэргүүцлийн хүчинд зэвсгээ хүлээлгэн өгөх эсэхийг асуухад Ж.Хиппи ийм шийдвэрийг Их Британийн Аюулгүйн зөвлөл гаргана гэж мэдэгджээ. Түүний хэлснээр ерөнхий сайд Борис Жонсон Батлан хамгаалах яамнаас ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд төлөвлөгөө гаргахыг хүссэн байна.

Онлайн хандивлагчдын бага хуралд оролцогчдын дунд АНУ болон НАТО-гийн гишүүн бус улсууд байсан талаар "Sky News" тодрууллаа. Тус сувгийн мэдээлснээр Ж.Хиппийн дурдсан 25 орноос гадна төлөөлөгчид нь оролцож чадаагүй хоёр улс чуулга уулзалт дууссаны дараа Украиныг дэмжихээ амласан байна. Телевизийн мэдээлснээр өмнө нь Украинд үхлийн зэвсгийг нийлүүлэхээс татгалзаж байсан хэд хэдэн улс байр сууриа шинэчилсэн байна.

Энэ сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүгд найрамдах улсын удирдагчдын уриалгын хариуд цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдснээ мэдэгдэв. Москвагийн төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэх асуудал ороогүй гэдгийг Оросын удирдагч онцолжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Оросын арми Украины хотуудад цохилт өгөхгүй, цэргийн дэд бүтцийг өндөр нарийвчлалтай техникээр идэвхгүй болгосон гэж мэдэгдэв. Энгийн хүн ам аюулд өртөөгүй гэж тус хэлтэс баталж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17