Б.Болд: Оюутнууд сургуулийн хонгил, дотуур байранд байрлаж байна

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа ГХЯ-ны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Укриан улсад байгаа оюутнуудаас ГХЯ-нд гомдол гаргасан тохиолдол байхгүй. Украинд байгаа дөрвөн оюутны ар гэрээс ирж уулзаж, хүүхдүүдийг хэрхэн татах талаар мэдээлэл авсан. Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд "тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу" гэсэн асуудлыг тавьж байсан бөгөөд бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Бидний өгсөн зөвлөгөөг дагаад одоогоор 41 оюутан эх орондоо ирсэн байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна. Тухайлбал, өчигдөр Гадаад харилцааны дэд сайд болон миний бие тус улсад байгаа оюутнуудтай холбогдоход "Гол нь сургуулийн асуудлыг шийдвэл нутаг буцахад бэлэн байна" гэсэн хариултыг өгч байсан юм. Иймд бид өнөөдрөөс сургуулиудад оюутнуудыг чөлөөлж өгөөч гэсэн бичиг явуулах тохиролцоонд хүрээд ажиллаж байтал Украины цагаар үүрээс эхлээд асуудал хүндэрлээ. Оюутнууд гомдол гаргасан гэсэн баримттай зүйл байгаа бол ГХЯ-ны Консулын газарт хандаж болно. Энэ асуудлыг бид шийдэх чиглэлээр ажиллахад бэлэн байна. Тодруулбал, ГХЯ-ны Консулын газрын шуурхай 83042222, 70082222 дугаараар холбогдох боломжтой. Гол нь хэлний бэлтгэлийн болон дөрөвдүгээр курсийн оюутнуудад буцах зөвшөөрөл өгөхгүй байсан тул өнөөдрөөс эхлэн бичиг явуулахаар төлөвлөсөн байсан. Яг одоо тус улсад 27 оюутан байгаа. Үүнээс

Киевд 9,

Харьковд-15,

Кривой Рогт-2,

Львовд -1 оюутан байгаа.

Бид энэ сарын 26, 27-нд 21 оюутны тийзийг захиалж, Истанбулаар дамжуулан авчрахаар төлөвлөж байсан ч өнөөдөр ийм асуудал үүсэж, Украины бүх нислэгүүд зогссон. Хэрэв асуудал нааштайгаар шийдэгдэж, 26, 27-нд агаарын хил нь нээгдвэл оюутнуудаа авчрах боломж бүрдэнэ. Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол Польш, Чех эсвэл Унгар улс хүртэл авто замаар дамжин тэндээс нислэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.Украины бүх хот гарах замыг хаасан гэсэн мэдээлэл байна. Харьков хотод байгаа оюутнууд сургуулийнхаа хонгилын хэсэгт буюу хорогдох байранд байгаа харин Кеивд байгаа оюутнууд дотуур байрандаа байрлаж буй гэх мэдээлэл байна" хэмээн ярив.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 5 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 16 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 26 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 9 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 15 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

12 цаг 43 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

12 цаг 43 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

12 цаг 43 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 43 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

12 цаг 43 мин