Б.Батцэцэг: Украинаас иргэдээ татах 21 суудал захиалсан

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй. 68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдон ажиллаж байгаа. Украин улсад Элчин сайдын яам байхгүй ба Өргөмжит консул ажилладаг. Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнууддаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.Өчигдөр холбоо бариад, ГХЯ цахимаар уулзалт хийсэн.

Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа. Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авчиръя гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Франкцурт, Истанбулаар дамжих олон улсын нислэг цуцлагдахгүй бол шууд ирнэ. Хэрэв бүх нислэг зогсчихвол машинаар Польш руу тээвэрлэнэ.

Оюутнууд дөрвөн хотод байгаа. Улаанбаатарт сууж байгаа Европын элчин сайдын яамд болон Европт сууж байгаа Элчин сайдын яамдтай байнга мэдээлэл солилцож байна. Одоогийн байдлаар Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутамд мэдээ өгч байгаа. Тэрүүгээр бол ямар нэгэн эрсдэлд орсон гаднын бөгөөд Монгол Улсын иргэн байхгүй. Ямар нэгэн халдлагад өртчихсөн байшин барилга объект байхгүй. Дотооддоо хоргодох зориулалтын байранд орохыг уриалж байгаа. Гадаад харилцааны яам 27 оюутнууд эсэн мэнд, аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахад анхаарлаа хандуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн нэг талын мэдээллийг үндэслэж, буруу ташаа мэдээлэл өгөхөөс сэргийлж, Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүсэж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 22 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 33 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 43 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 27 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 33 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

13 цаг 0 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

13 цаг 0 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

13 цаг 0 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 0 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

13 цаг 0 мин