Г.Батбаяр: Бид Ц.Тувааныг эргүүлэн татуулахаар ҮХЦ-д хандсан

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

АН-ын тамганы маргааныг Дээд шүүх   хөөрөгдөж байсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр хэлэв.   АН-ын  тамганы маргаан болон  бусад асуудлаарх эрхзүйн актууд дээр ажиллаж байгаа тэрбээр мөн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг болон нэр бүхий нэг даргыг эргүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэв.

2020 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрөөс эхлэн С.Эрдэнэд олгосон 9020 дугаартай тамгыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх 111 тоот тамгыг хүчингүй болгосон захигргааны актыг сэргээх маргаан Захиргааны хэргийн шүүхэд жил тойрон явагдаж ирсэн.  2022 оны хоёрдугаар  сарын 16-ны өдөр тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх иргэн Ц.Тувааны  хүсэлтийг  хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан юм.

Дээрх  шийдвэр нь   УИХ-ын гишүүн Ц.Туваанд байгаа 111 тоот тамга ашиглагдах ямар ч боломжгүй болсныг харуулж байгааг өмгөөлөгч Г.Батбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр  нар хэлж байгаа юм.  Үүнийг Ц.Тувааны  хуульчид болон бусад хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ийм атал намын шинэ даргыг сонгох, дотоод сонгуулийн хорооны сунгаа гэгчийг зарлан хуралдуулж байгаа нь хууль  зөрчиж байна. Эрүүгийн хуулийн 22-ын 12.1-д  заасан хуулийн этгээд, албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн гэмт хэргийн хэв шинжийг  агуулж байж болзошгүй гэж үзэн АТГ-т хандах эрхийг нээж өгч байна. Энэ хүрээнд бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн.  Янз бүрийн байдлаар хууль буруу тайлбарлан хууль мэдэхгүй бусад этгүүдийг хөөрөгдөн АН-ын гишүүдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа зохисгүй байдлаа зогсоохыг шаардсан ч зогсоохгүй байна. Үүнийг нь Улсын дээд шүүхийн шүүгчид хөөрөгдөж байгаа байдал ч  байгаа. Иймд Д.Ганзориг  шүүгч дээр гомдол гаргасан байгаа. Шүүгч зөвхөн хуульд захирагдсан гэсэн үүргээ биелүүлэхгүй байна.  Мөн  Ц.Тувааныг болон нэр бүхий нэг даргыг эргүүлэн татуулах асуудлаар АН-аас  ҮХЦ-д хандсан гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 27 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 38 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 48 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 32 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 38 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

13 цаг 5 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

13 цаг 5 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

13 цаг 5 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 5 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

13 цаг 5 мин