Ч.Өнөрбаяр: МАН-ыхан Хөгжлийн банкны хулгайг  манай нам руу чихэж чадахгүй

2022-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

АН-ынхан   4:11 мэдээллийн цагаараа  Хөгжлийн банкны асуудлыг  хөндлөө. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Ч.Өнөрбаяр  “Эрх баригч намынхан зургаан жил дарсан  Хөгжлийн банкны луйвар, булхайн асуудлаа одоо АН-ынхан руу чихэх  гэж оролдож байна. Та нар амжихгүй шүү” хэмээн хатуу анхааруулав. Тэрбээр цааш хэлэхдээ  “Та бүхэн хаарж байгаа байх. Хөгжлийн банкны асуудал  маш сонин зүй тогтол руу  яваад байна.  2012 оноос 2016  он хүртэл  зээлийн асуудлыг  Удирдах зөвлөл  нь шийддэггүй, заавал УИХ, Засгийн газраар  оруулж байж  шийд гарч,  зээл олгогдож байсан.  МАН төрд  гараад үүнийг  өөрчилсөн. Сонгуулийн мөнгөө хийх, сайд, дарга нар  нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх зорилготой байсан. Ингээд зээл олгох  хуулийг 2017 онд  өөочилж, ТУЗ дээрээ  шийдвэр гаргах болсон.  Үүний дараачаас завхрал гарсан. УИХ дахь Ажлын хэсгийн  ахлагч  Б.Баттөмөр гишүүн  өчигдөр хэлж байна лээ “Хоёр  их наяд төгрөг  Засгийн газрын  баталгаагүй олгосон байна” гэж.  Ийм болгочихоод зургаан  жилийн дараа эрх баригчид дуу тавьж байх юм. Сүүлийн  зургаан  жилийн турш өөрсдөө  л эрх барьсан шүү дээ. Зургаан  жил асуудлыг дарж явчихаад өнөөдөр гэнэт дуугарч байх юм. Энэ бол  эрх баригч нарын тавьж байгаа жүжиг. Түүнийгээ АН руу чихэх гэж үзэж байгаа нь  бүр ч  утгагүй.

Өнөөдөр Хөгжлийн банкны завхралыг засахын тулд МАН-ын хурган дарга нар  асуудлыг шалгаж цэгцлэх юм гэнэ. Монголд төр гэж байхаа больж, төр хүчгүйдэж хоосорчээ. Төр хүчгүй учраас нам тэр ажлыг хийх гэнэ. Хөгжлийн банк  нь төрийн банк бус намын халаасны банк болж байгаа юм байна.  МАН-ын Удирдах зөвлөлийн  хэдэн дарга нар  Монгол Улсыг удирддаг юм руу орох гэж байна. Нам, төр хоёр салсан гэж би ойлгодог  шүү,  1992 оны Үндсэн хуулиар. Дээр нь шударга ёсыг тогтооно гэж  мөн л эрх баригч нам доторх хурган дарга нар  яриад байх юм. МАН-ын Хяналтын хороо гэгч шийдвэрлэх юм гэнэ.  Тэнд шүүх, хууль хяналтын байгууллага  хэрэггүй  болж гэнэ. Тиймээс асуух асуулт байна.  Та нар зургаан  жил дуугарахгүй байсан  чинь юуных вэ, хэний чинь  хүсэл зориг байв? Үүнийг  бид асуух ёстой. Өөрсөд рүүгээ ирсэн галыг өөр тийш чиглүүлэх гэсэн ийм л юм яваад  байна. Нэр хүндээ сенсац тарьж бус ажил хийж өсгөдөг юм шүү, МАН-ынхаан. Юм  л бол хойд захын хар   гэгчээр АН руу чихэх гэж үздэг арга чинь хол явахгүй шүү. Одоо цаг өөр болсон.  Бид Хөгжлийн банкны асуудалд ажлын хэсэг гаргасан, судалж байгаа. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй  хэлж ярина” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 2 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 13 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 23 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 7 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 13 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

12 цаг 40 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

12 цаг 40 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

12 цаг 40 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 40 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

12 цаг 40 мин