Б.ДОЛЖИН
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл сонсож Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төсөлд шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километрээр богиносож, тээвэрлэлтийн өртөг буурах боломжтой юм. Хамгийн гол нь төмөр замын экспортын шинэ суваг нээгдэх ач холбогдолтой.Ерөнхий сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлж аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өглөө” гэв.
Эх сурвалж:www.polit.mn