З.БАТЦЭЦЭГ
Трудовская уурхайн тосгон руу буудсаны улмаас 814 байшингийн оршин суугчид цахилгаангүй болсон гэж Донецк хотын захиргааны тэргүүн Алексей Кулемзин мэдэгдэв.
"Трудовская уурхайн тосгон руу өнөөдөр буудсаны улмаас зургаан трансформаторын дэд станцыг салгасан. Хувийн 814 байшин, Возрождение гудамжинд байрлах амбулатори гэрэл цахилгаангүй үлдлээ" гэж А.Кулемзин Telegram мессеждээ дурджээ.
Донбассын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд хурцадсан, Украины аюулгүй байдлын хүчнийхэн олон удаа буудаж байгаа талаар өөрсдийгөө тунхагласан БНДАУ болон БНЛАУ нар зарлав. БНДАУ болон БНЛАУ-ын удирдлага Украины түрэмгийллийн аюулын улмаас иргэдийг Ростов муж руу түр нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдэв. Юуны түрүүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг нүүлгэн шилжүүлнэ. БНДАУ-ын тэргүүн Денис Пушилиний мэдэгдсэнээр, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ойрын үед цэргийнхэнд Донбасст довтлох ажиллагаа явуулж, БНДАУ болон БНЛАУ руу дайрах төлөвлөгөөг хэрэгжүүлэх тушаал өгнө гэв. Бямба гарагт БНДАУ болон БНЛАУ-ын удирдагчид бүх нийтийн дайчилгааны тухай зарлигт гарын үсэг зурсан.
Эх сурвалж: www.ria.ru