Хилийн нөхцөл байдлын талаар Украинчууд юу хэлэв?

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Орос болоод Украины хооронд дэлхийн III дайн болно гэж барууны хэвлэлүүдээр өнгөрсөн долоо хоногийн турш шуугилаа. ОХУ-ын зүгээс хэзээ ч Украин руу довтлохгүй гэсэн мэдээлэл өгсөн ч хилийн ойролцоо Беларусьтай хамтарсан сургуулилтаа үргэлжлүүлсээр байна.

Тухайлбал, найман жил үргэлжилсэн дайн, гал зогсоох хэлэлцээрийн дараа дахин хурцадмал байдал үүсээд байгаа юм. Тус хоёр орон 2015 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн 1566 тохиолдол баасан гарагт бүртгэгдсэнийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хяналтын тусгай хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас дөрөв дахин их юм. Яг ийм эгзэгтэй үед өмнөх дайны гол цэг болсон Славянск хотод  амьдарч байгаа Украинчууд юу бодож байгаа талаарх иргэдийн сэтгэгдлийг орчуулан хүргэж байна.

“Украинд тогтвортой байдал алга”

Охиноо салхилуулж явсан Людмила Пономаренко “Одоо бүх зүйл бидний хувьд хэвийн үргэлжилж байгаа ч айдастай л байна. Нартай өдөр хэдий ч хотод сонсогдож байгаа дэлбэрэлтийн чимээг аянга гэж охиндоо тайлбарладаг. Бодит байдлыг тэр маань ойлгохгүй. Одоо гуравтай учир удахгүй бүхнийг төвөггүй ухаарна. Тиймээс энэ хотод үлдэх эсэхээ бодож л байгаа” гэж ярьжээ.

Түүний нөхөр дайны аюулын талаар маш сайн мэддэг. Учир тэр хөрш хотдоо яаралтай тусламж үзүүлдэг аж. Тиймээс охиноо энд үлдээхдээ ирээдүйд нь их санаа зовж байгаа юм. Энэ талаар Андрей Пономаренко “Манай улсад тогтвортой байдал алга. Шаардлагтай бүхнийг хийхийн төлөө чадлаараа зүгтгэж байна. Гэхдээ би бодит байдлыг өөрчилж чадахгүй” гэв.

“Эх орноо хэзээ ч орхихгүй”

Өмнөх дайны үеэр хашаа нь  бөмбөгдөлтөд өртсөн цахилгаанчин Сергей Педык эрсдэлийг тойрох хүн байхгүй гэв. Тэрбээр “Илүү ширүүн дайн болж, хүнд цаг үе ирнэ гэж итгэж чадахгүй нь. Оросууд хэрэв дайтахыг хүсвэл шууд дайрна. Гэхдээ тэд дайн зарлахгүй. Яагаад гэвэл тэд ухаалаг. Дайн болсон ч эс болсон ч эхнэр бид хоёр эндээ үлдэнэ. Эх орноо хэзээ ч орхихгүй. Эх орон бол эх орон” гэж ярьжээ.

Харин Славянск хотод амьдардаг 36 настай Валентина хотын усан сан өглөө бүр хоёрхон цаг ус өгдөг талаар ярилаа. Тиймээс өдөртөө нийтийн худаг явж ус авдаг аж. Тэрбээр “Дайн болох вий гэхээс би үнэхээр их айсан. Хоргодох байранд ихдээ нэг өдөр хоноод юу ч үгүй болж үлдэнэ. Хэн ч чамайг халамжлахгүй. Бид буудалтад дассан. Өмнө нь хонгилд нуугддаг байсан бол одоо зүгээр суугаад хүлээдэг болсон. Юу болвол болог гээд л ” гэжээ.

 Эх сурвалж:CNN

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин