ОХУ: Бид Украинд хэзээ ч дайн зарлахгүй

2022-02-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Оросын холбооны улс болоод Украины хооронд үүсээд байгаа хурцадмал асуудал хоёрдугаар сарын хамгийн топ сэдэв байв. Дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг дээрх хоёр гүрэнтэй холбоотой мэдээлэл өдөр бүр “чимж”, зарим орон III дайнд ч бэлтгэж эхэлсэн билээ. Тухайлбал, АНУ, Их Британи тэргүүтэй орнууд өвлийн олимп болохоос өмнө Орос, Украин руу довтолно гэсэн мэдээллийг цацаж, элчин сайдын яам болоод иргэдээ Киевээс татан авсан юм. Үүнтэй холбогдуулан Орос болоод Украин улсын байр суурийг тоймлон хүргэж байна.

 

“Ямар ч асуудлыг тайван замаар шийднэ”

 

“Орос, Украины дайн лхагва гарагт эхэлнэ” гэсэн мэдээллийг “Bloomberg” телевиз даваа гарагт дамжуулснаар олон улсад шуугиан дэгдэж эхлэв. Үүний дараахан “Хоёр орны хооронд дайн гарахаас сэргийлэхийн тулд Орос бүх хүчээ дайчилна” хэмээн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко лхагва гарагт мэдэгдсэнээр дээрх мэдээллийн “цурам” бүрэн унтарсан юм.

Тэрбээр “Оросын удирдагч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Манай хоёр орны харилцаа сайнгүй байгаа ч бид Украинтай хэзээ ч дайн хийхгүй. Ямар ч асуудал гарсан энх тайвны замаар, дипломат аргаар шийдвэрлэнэ. Дайтахгүй байхын төлөө бүхнийг хийнэ.  Барууныхан ямар ч нотолгоогүй өдөөн хатгасан мэдээллийг цацлаа” гэж Оросын парламентын Газета сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

 Мөн Украины хилийн ойролцоо байрлуулсан цэргүүдээ буцаан татах болсноо Орос улс мэдэгдсэн юм. Тодруулбал, “Том хэмжээний цэргийн сургуулилалт үргэлжилж байгаа ч зарим анги нэгтгэлүүд бааз руугаа буцаж байна” гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 16-нд мэдээлэв. Орос-Беларусийн хамтарсан томоохон сургуулилалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Гэвч цэрэг эргүүлэн татах нь хурцадмал байдал бүрэн намжих баталгаа биш гэж НАТО болон олон улсын ажиглагчид болгоомжилсон байр суурьтай байна.

 

Оросууд цэргээ татсан өдрийг “Эв нэгдлийн өдөр” болгов

 

Украины ерөнхийлөгч Зеленский ОХУ цэргээ татсан өдөр буюу хоёрдугаар сарын 16-ныг тус улсын “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтоол гаргажээ. Өмнө нь тус улс “Эв нэгдлийн өдөр”-ийг нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг байв.

Энэ өдрийг тохиолдуулан нийслэл Киев хотын Эрх чөлөөний талбайд Украины цэргийн хүчин болоод иргэд цугларч  туг далбаагаа мандуулжээ. Үүнээс гадна найман жилийн турш хурцадмал байсан маргаан намжих талдаа орж буйд дэлхийн олон удирдагч баяр хүргэн, тэмдэглэлт өдрийн мэндийг цахим сүлжээгээр хүргэсэн байна.

Оросууд цэргээ татан авахаас өмнө  ОХУ болон Европын аюулгүй байдлын бүлгийн  холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийхийг  Украин мягмар гарагт уриалаад байв.

Украины  Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "Оросууд цэрэг армийн төвлөрлийг тайлбарлах албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон. Тиймээс дараагийн 48 цагийн дотор ОХУ-аас хэлэлцээ хийх саналд зөвшөөрөх  хэрэгтэй" гэсэн юм.

Мөн Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай ням гарагт утсаар ярих үеэрээ түүнийг Киевт айлчлахыг урихын сацуу санхүү болоод зэвсгийн тусламж гуйсан билээ. Тэрбээр “Та Киевт хүрэлцэн ирснээр нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна. Мөн Зеленский тулгарч буй аюул заналыг бүрэн ухамсарлаж, юу ч тохиолдсон бэлэн гэдгээ илэрхийлээд, АНУ-ыг дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа мэдэгдсэн юм. Ийн дэлхий нийтийг айлгаад байсан хоёр орны хурцадмал байдал нэг удаадаа намжлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 36 (6768)

 

иргэн
Крымыг булаан эзлээд, дараа нь Донбасс, Луганск зэрэг хотод цэрэг армийн хүчийг оруулж одоо болтол үймүүлсээр байгааг юу гэж тайлбарлах вэ??? 14,000 орчим украины энгийн иргэд Оросын явуулсан дайнд амь үрэгдсэн. Украины бүрэн бүтэн байдалд хэн заналхийлж байна, Оросын телевизээр илэн далангүй Украиныг бөмбөгд гэж уриалж байгааг яаж тайлбарлах вэ, ДУМ-ын гишүүн Жириновский бүр ч илээр атомын бөмбөг хая гэж уриалж байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч Украин аль эвсэлд нэгдэх нь тэдний асуудал атал Украиныг НАТО-д бүү элсүүл гээд байдаг, 45 сая хүнтэй, цөмийн зэвсэггүй болсон улс Орос улсад аюул учруулж байна уу, үгүй бас дахин үгүй гэмээр байна. Украиныг Европын холбооны гишүүн болж ардчилал, хөгжил дэвшил гийсэн улс болохоос Кремль үхтлээ айж байна.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17