Хөгжлийн банкны их наядын зээлийг шүүхэд шилжүүлж, 14 хүнийг шалгаж байна

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэд тодорч, эл үйл явдлыг дагасан дуулиан дэгдэж буй. Тэгвэл Засгийн газар өчигдөр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ. Хөгжлийн банк  2011 онд байгуулагдсан.  2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой.  Гэтэл Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгааг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулжээ. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкнаас танилцуулга хийхдээ шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх хугацаа урт, шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байна. Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд хүрч нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Компаниуд зээлээ эргэн төлөх дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Нийт 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн.  Хөгжлийн банкинд Монголбанкнаас тогтмол шалгалт хийж, Засгийн газраас мөн хяналт тавьж байдаг.  Өнөөдрийн хуралдаанд АТГ-ын дарга оролцож хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг танилцууллаа” гэлээ.

Хөгжлийн банк  Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай институт. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгааг дэд сайд хэллээ. Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар дэмжихээр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

3 цаг 20 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

7 цаг 31 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

7 цаг 41 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

8 цаг 25 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

9 цаг 31 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

12 цаг 58 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

12 цаг 58 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

12 цаг 58 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

12 цаг 58 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

12 цаг 58 мин