Мөнгө, амбийц хоёрын “дэв”-тэй Монголын залуучуудын холбооны хэрэг байна уу?!

2022-02-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОЧИР

 

Хаа байсан социализмын үеийн түүхийг нь наачихсан ТББ цөөнгүй бий. Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо гэээд зөндөө, зөндөө. Харамсалтай нь ачир дээрээ мань ТББ-ыг дагасан олон зуун мянган гишүүн гэж ерөөсөө байхгүй. Зүгээр л тэр ТББ-ынхаа байр саванд сууж, амьдрал ахуйгаа залгуулж явдаг. Болоогүй ээ, том том амбийц ярьж, мөнгө төгрөг булаалдана.

Эдгээрийн нэг нь “Монголын залуучуудын холбоо” НҮТББ юм. Энэ байгууллага түүхээ “...1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн X хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуучууд хуран цугларч “Бошгыг халах залуучуудын эвлэл” гэж нэрлэхээр тогтож тамга тэмдэгээ сийрүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Бошгыг халах залуучуудын эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгожээ” гэж ирээд бүтэн 101 жилээр нь товчоолчихсон. Яахав, байж болно л доо. Үнэхээр энэ байгууллага үүргээ гүйцэтгэдэг байсан бол болно. Гэвч НҮТББ-ынхаа үйл ажиллагааны чиглэл болгож, төрөөс зөвшөөрөл авсан“...Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах, эрүүл мэнд боловсролыг нь дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх”, бас “...Залуучуудад бүтээлчээр ажиллаж, амьдрах, шинийг санаачлах хүмүүжил олоход нь туслах, дэмжих, уламжлалт түүх соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх” талаар тэд юу хийдэг вэ.

Олны мэдэхийн оны сүүлчээр “Next Stop” гэдэг “оны залуу” шалгаруулдаг. Бас “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, “Тэргүүний залуу”, “Тэргүүний хилчин”, “Хөдөлмөрийн алдар”, “Тэргүүний малчин залуу”, “Тэргүүний тариаланч залуу”, “Тэргүүний сурагч”, “Цэргийн алдар” гэсэн найман төрлийн шагналаа саяхнаас “Төрийн залуу түшээ”, “Тэргүүний залуу хуульч”, инженер, сэтгүүлч бизнесмэн цол тэмдэг болон эр зоригийн, уурхайчны, тамирчны алдар, “Залуу зохион бүтээгч”, “Тэргүүний хилчин” гэх мэтээр нэмээд нийт 20 гаруй цол тэмдгийг олгодог болсон.

 “Монголын залуучуудын холбоо” Монголын залуучуудын төлөө юу хийдгийг өөрөөр сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан МАН, АН-ын залуучуудын байгууллагаас хэд дахин доогуур үнэлэмжтэй. Тэр ч байтугай сэтгэлтэйхэн шиг ганц залуугийн ТББ-аас дор л ажилладаг нь үнэн шүү. Жишээ нь, Ч.Ганжавхланг өө эрж байгаад муучлаад л байгаа харагддаг. Гэтэл түүний хийснийг хийчихсэн ийм том холбоо байтугай төрийн агентлаг бараг байхгүй гэхэд болно.

Түүнчлэн “опендата”-д байгаа мэдээллээр “Монголын залуучуудын холбоо” хэмээх 1009249 тоот регистрийн дугаартай, ашгийн төлөө бус НҮТББ нь 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан гэж байгаа юм. Одоо Отгоны Гэрэлт-Од гэдэг хүний нэр дээр байдаг аж.

Яахав, Аюушийн Мөнхбат 2011 онд энэ “Монголын залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч болоод хийлгэсэн бүртгэл нь ингэж гарч ирж буй бололтой.

Гэхдээ тэрбээр 2020 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн ажлаа өгч, түүнийг нь О.Гэрэлт-Од гэдэг залуу авчээ. Авсан ч гэж сонгууль болсон гэсэн мэдээ гарч байсан.

Удалгүй “Монголын залуучуудын холбоо” тойрсон хэрүүл гарч, өнгөрсөн онд оргилдоо хүрсэн.

Өнгөрсөн оны аравдугаар сард “Монголын залуучуудын холбоо”-ны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар гэгч залуу О.Гэрэлт-Одыгоо огцруулна гээд гарч ирж байв. Тэр “... “Монголын залуучуудын холбоо”-ны дөрвөн давхар объектын хойд талд 600-700 орчим м.кв газар байдаг. Тэнд нь агуулах буюу гарааж, мөн хурал цуглаанаа хийж, соёлын өвийг түгээдэг “Залуус танхим”, цэцэрлэгт хүрээлэн байсан. Монгол Улсыг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал, Филатова нар уг цэцэрлэгт хүрээлэнгийн үндэс суурийг нь тавьж байсан юм. Залуучууд маань тэнд салхилдаг, жимсийг нь түүж иддэг ногоон байгууламж байсныг “Монголын залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч дур мэдэн буюу өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд нураагаад барилга бариулж эхэлсэн.

1965 онд МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан н.Пүрэвжав гэдэг хүн Эвлэлийн ахмадуудын гар бие оролцоо, 21 аймагт ажиллаж байсан Эвлэлийн дарга нарын цалин мөнгө, малын хандив тусламжтайгаар энэхүү “Г” хэлбэрийн барилгыг бүтээн босголцож байсан. Ийнхүү сүүлийн 60 орчим жил ашиглагдаж байгаа энэ байр бол Монголын хувьсгалт залуучуудын эвлэл төдийгүй Монголын залуучуудын байгууллагын өөрийнх нь соёлын үнэт өв юм” гээд ярьж байв.

Бас л холын түүхийг нааж байгаа юм шүү. Хамгийн гол нь энэ залуус ярихаараа дөрвөн давхар байраа л ярина, хэрэлдэхээрээ бас л энэ байрыг бай болгодог. Өөрөөр хэлбэл, “Монголын залуучуудын холбоо”-г авна гэдэг чинь тэр дөрвөн давхар байшингийн, түүний арын газар дээр босох өргөтгөлийн эзэн болно гэсэн үг бололтой юм билээ. Үүнийг ч тэр залуус нуухгүй өөр хоорондоо ноололддог.

Бас нэг том мөрөөдөл нь эндээс үсрээд улс төрд орох юм шиг байгаа юм. Залуучуудын холбооноос улс төрийн өндөрлөгт хүрсэн олон хүн бий л дээ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Я.Санжмятав, Б.Ганхуяг гээд олон байгаа. Тэр байтугай, улс төрд “Залуучуудын холбооны фракц” гэж хүртэл байлаа.

Маш товч хэлэхэд, мөнгө, амбийц хоёрын “дэв”-тэй Монголын залуучуудын холбооны хэрэгцээ шаардлага байна уу, үгүй юу. “Байрыг нь хүүхдийн хэрэгцээнд өгөөд тараачихвал...” гэх хүмүүс ч байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 28 (6760)

 

MONGOLIA
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбогдоно уу whatsapp дугаар: +19099134258
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 1 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 12 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 22 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 6 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 12 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 39 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 39 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 39 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 39 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 39 мин