З.БАТЦЭЦЭГ
Европын холбоо АНУ болон бусад орнуудтай Европт нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байна. Энэ тухай Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдэв.
“Бид АНУ-тай эрчим хүчний аюулгүй байдлын түншлэлийг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь юуны түрүүнд шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамаатай” гэж түүний хэлснийг Ройтерс агентлаг дамжуулав. “Бид Норвеги зэрэг бусад хийн нийлүүлэгчидтэй хэлэлцээр хийж, Европ руу нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх талаар ажиллаж байна” гэж тэрээр хэлжэ.
Эх сурвалж: www.tass.ru