"Дайн л гарчихгүй байгаасай!"

2022-02-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Алдарт «Машина времени» хамтлагийн ахлагч, Зөвлөлт Орос улсын гавьяат, ОХУ-ын Ардын жүжигчин Андрей Макаревич гэх мэт нийгэмд танигдсан Оросын   нэр,  хүндтэй хэдэн мянган иргэд гарын үсэг зурсан,  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд https:// echo.msk.ru/ blog/ echomsk/2972500-echo/ сайт дээр тавигдсан Оросын “Сэхээтний конгресс” байгууллагын «Лишь бы не было войны!» мэдэгдэлийг   орчуулан хүргэж байна.

Энх тайван, амар амгаланг хүсэгчдээс  Оросын удирдлагад буй Дайнд   турхирагчдын бүлэгт хүргэх мэдэгдэл Орос улс Украинд довтолж магадгүй байгаа тухай түгшүүрт мэдээллийн урсгал улам эрчимжих боллоо. Орос даяар хөлсний байлдагчдыг элсүүлж эхэлсэн,  Украины Донецк болон Луганск мужид цэргийн техник, түлш зөөх ажил эрчимжиж буй тухай, хариуд  нь Украин эрчимтэй зэвсэглэж,  НАТО  Зүүн Европт нэмэгдэл хүчээ илгээж буй тухай  мэдээлэл хурдтай тархаж байна. Ийнхүү хурцадмал байдал арилах бус харин ч бүр эсрэгээр улам эрчимжиж байна. Оросын гадаад бодлого болчихоод буй энэхүү гэмт үйлдлийн золиос нь манай ард иргэд болоход хэт гэмээр ойрхон болоод байна. Манай иргэд том дайн эхэлчих юм биш байгаа гэсэн айдсаас гадна юмны үнэ нэмэгдэлт, мөнгөний ханш уналт дунд амьдарч байна. Оросын ард түмэнд ийм улс төр хэрэгтэй гэж үү? Тэд дайн хүсэж, үр дүнг нь үүрэхэд бэлэн байгаа гэж үү? Тэд өөрсдийн хувь, заяагаар ингэж тоглох эрхийг төр, засгийнханд олгосон гэж үү?

Өнөөдөр ард иргэд  юу бодож буй тухай тэдний саналыг асуух хэн ч алга. Иргэдэд энэ сэдвээр хэлэлцүүлэг явуулах боломж ч алга. Улсын телевизээр зөвхөн дайнд турхирагчдын л үзэл бодлыг нэвтрүүлж байна. Эндээс болзошгүй дайн, заналхийлэл, Украин, Америк, барууны улсуудыг үзэн ядсан суртал ухуулгаас өөр юу ч гарахгүй болсон. Хамгийн аюултай нь дайныг болж буй үйл явдлын гарцаагүй болох нэг үе шат мэт болгон сурталчилж буй явдал. Иргэдэд улс орны хөгжил,  амьдралаа хэрхэн дээшлүүлэх тухай ярихын оронд тэднийг хуурч, мунхруулж, тэдэнд барууны улсуудтай ариун дайн хийх ёстой гэдгийг ухуулан сурталчилж байна. Энэ бүхэн ямар үр дүн авчрахыг огт ярихгүй байна. Үнэндээ жирийн ард иргэд л энэ бүхний аугаа их, цуст гай гамшигийг үүрэх болно.

Оросын хариуцлагатай иргэд болох эх орончид бид Оросын улс төрийн удирдлагад бий болсон  Дайнд турхирагчдын бүлэгт нээлттэй, ил тодоор хандаж байна.

Бид Оросын нийгмийн дайныг үзэн яддаг, гадаад харилцаанд дайнаар заналхийлэх явдлыг гэмт хэрэг хэмээн үздэг тэр хэсгийн үзэл бодлыг илэрхийлж байна.

Бид  дайныг үзэн ядаж байгаа бол та нар боломжтой зүйл гэж  сурталдаж байна. Бид Оросын бүх иргэдийн эрх ашгийн төлөө энх тайвныг хамгаалж байгаа бол та  нар тэднийг өөрсдийн улс төрийн тоглоомын бооцоо болгон тавьж байна. Та нар иргэдээ хуурч, ашиглаж байгаа бол бид тэдэнд бодит үнэнийг хэлж байна. Та нар биш бид ард иргэдээ төлөөлөх эрхтэй, учир нь  өнгөрсөн дайнд олон сая хүнээ алдсан манай  иргэд олон арван жил гагцхүү «дайн л гарчихгүй байгаасай!» гэсэн бодолтой өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Та нар үүнийг мартчихсан уу?   

Бидний үзэл бодол маш энгийн: Оросуудад Украин болон барууны улсуудтай дайн хийх ямар ч шаардлага байхгүй. Бидэнд хэн ч заналхийлээгүй бас хэн ч довтлох гээгүй. Дайнаар заналхийлэх нь хүнлэг бус, хариуцлагагүй, гэмт хэрэг учраас ийм үзлийг Оросын ард түмний нэрийн өмнөөс хэрэглэх ёсгүй. Ийм дайн хууль, эрх зүйн болон  ёс суртахууны  ямар ч үндэслэлгүй зүйл. Иймд манай улсын  дипломат үйл ажиллагаа дайны эсрэг зогсохоос өөр чиг шугам баримтлах учиргүй. Дайн Оросын ашиг сонирхолд огт нийцэхгүй байгаа төдийгүй түүний оршин тогтноход аюул учруулах болно. Ард иргэдээ аюулд хөтлөж буй улс төрийн удирдлагын энэхүү ухаангүй бодлого нь Оросод   дайны эсрэг бүх нийтийн  хөдөлгөөн  бий  болоход хүргэж байна. Бид ч энэ хөдөлгөөний салшгүй нэг хэсэг болохоос өөр аргагүй болж байна.

Бид дайнаас зайлсхийх, шаардлага гарвал дайныг зогсоох  бүх арга хэмжээг авах болно.

 

Мэдэгдэлд  гарын үсэг зурсан хүмүүсийн овог нэр, мэргэжил

 

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан ганц жишээ авахад  Зөвлөлтийн болон Оросын нэрт теле нэвтрүүлэгч, зохиолч, кино зохиолч, найруулагч, блогер “ТОО” Телекорпорацийн Ерөнхийлөгч Андрей Караулов “YouTube” дэх өөрийн karaulovlife.ru гэх “Говори! Не надо бояться!” буюу “Ярихаас бүү ай!” уриатай өөрийн сайтад оросын нэр хүндтэй хүмүүсийг урин болж буй үйл явдлын талаар санал бодлыг нь оросуудад шууд хүргэж байгаа төдийгүй “Растрелл” буюу “Буудан хороолт” нэртэй булан нээж Ерөнхийлөгч В.Путиныг удирдлаганд  нь буй сайд, дарга нар хэрхэн худлаа ярьж, хууран мэхлэж байгааг баримтаар дэлгэн харуулж  олон нийтэд хүргэн хэдэн арван сая тандалт авдаг болсон байна. Энэ бүхэн Оросын тэргүүний сэхээтнүүд нийгмийнхээ бусармаг үйл явдлын эсрэг зогсож, төр засгаас ирэх аюулаас эмээлгүй өөрсдийн журамт үүргийг эрчимтэй биелүүлж эхлэснийг батлан харуулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл Оросын одоогийн удирдлага ард иргэдийнхээ амьдралыг эрс дээшлүүлэх алхмуудыг зоригтой хийхгүй удах аваас ЗХУ-ын түүхийг ОХУ давтах магадлал өндөр болсон гэсэн үг.

 

Г.АМАРСАНАА                           

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 27 (6759)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин