Австрали гадаадын иргэдэд энэ сарын 21-нд хилээ нээнэ

2022-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улс вакцины бүрэн тунтай олон улсын аялагчдад энэ сарын сүүлээр хилээ нээнэ гэдгээ тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр зарлалаа. Австралийн Үндэсний аюулгүй байдлын хороо хуралдаж ийм шийдвэр гаргажээ.

Энэ талаар Скотт Моррисон “Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын хороо хуралдаж хоёрдугаар сарын 21-нээс  визний шаардлага хангасан бүх хүнд хилээ дахин нээхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ хоёр тун вакциндаа хамрагдсан байх ёстой. Энэ дүрмийг хүн бүр биелүүлнэ гэж итгэж байна. Та бүхний виз бол эхний шаардлага. Нэмэлтээр вакцины гэрчилгээ шаардана” гэжээ. Тус улсын насанд хүрсэн иргэдийн 80 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна.

Австрали улс 2020 оны эхээр ихэнх орны аялагчдад хилээ хаасан. Энэ хязгаарлалтаа өнгөрөгч арваннэгдүгээр сараас сулруулж Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Японы иргэдийг нэвтрүүлэхээр болсон билээ. Одоогийн байдлаар тус улсын иргэд, байнгын оршин суугчид болон тэдний гэр бүл, олон улсын оюутан, цагаачлагч иргэд хоёр тун вакцины гэрчилгээгээ үзүүлэн Австрали руу чөлөөтэй нэвтэрч байгаа юм. Тэгвэл энэ сарын 21-нээс эхлэн жуулчид мөн дээрх журмын дагуу Австралийг зорих боломж нээгдлээ.

Хилээ ийн дахин нээх нь аялал жуулчлалын салбараа дэмжиж буй үйлдэл гэдгийг Мориссон онцолжээ. Тэрбээр “Энэ шийдвэрийг аялал жуулчлалын салбарынхан тэсэн ядан хүлээж байсныг бид мэднэ. Хоёр долоо хоногийн дараагаас Австралид дахин зочлохоор ирэх олон улсын жуулчдыг хүлээн авахдаа аялал жуулчлалын компаниуд бэлтгэх хэрэгтэй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Австрали улсад 2.7 сая хүн COVID-19 халдвар авч, 4200 хүн цар тахлаар амиа алджээ.          

Эх сурвалж:CNN                        

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17