Гурван дарга цагаан сараар юу "ярьсан" бэ?

2022-02-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Баяр

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд цагаан сараар олон нийтэд хандаж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Энэ жил ч тэгэв. Мэдээж хэрэг, цагаан сарын бэлгэдлийг бодож ерөөл өргөхийн зэрэгцээ болж бүтэж байгаа бүрийг хэлэх ёстой. Түүнийг ч дагав. Харин 2022 он гараад удалгүй тохиож буй цагаан сараар дэвшүүлсэн мэндчилгээнээс нь тэдний хийхээр төлөвлөсөн ямар ажлууд болон гарч байгаа Бар жилийг хэрхэн харж байгааг онцлон хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

-Морилон ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилд Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг орон даяараа тэмдэглэж, мянганы суут Чингис хааны аугаа үйл хэрэг, суу алдар, билиг сургаалыг ард түмэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн түгээж, дэлхий ертөнцөд мөнхжүүлэн алдаршуулах учиртай. ....Ирж буй жилдээ монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, хамтын зүтгэлээр хэвийн амьдралдаа эргэн орж, улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно. УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй энэ бодлого Монгол Улсаа тогтвортой өсөлт, үсрэнгүй хөгжилд хүргэх цоо шинэ ирээдүй байх болно. ... Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий улсыг цогцлоож, Монголоо сэргээн мандуулах Та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. "Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнө бат оршиж, элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн барья.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, -Эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, -Аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, -Суусан хотоо алхаатай хот болгох, -Цахим үндэстэн болж, авилга, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, -Эдгээрт чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхлэх болно. Цар тахлын эдийн засгийн хүндрэл, тээвэр логисктикийн хямралт байдал, түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг бид гагцхүү эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр л даван туулах боломжтой билээ. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье! ... Хэдийгээр хоёр жилийн дараа та бид Сар шинийн уламжлалт баяраа хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж байгаа ч халдварын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, цахимаар золгож, гаднаас бараа таваар худалдан авахаас илүүтэйгээр Үндэсний мөнгөн тэмдэгтээ бие биедээ бэлэглэж, улсын валютын нөөцөө хамгаалж, эдийн засаг хүнд үед эх оронч байхыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 20 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 31 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 41 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 25 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 31 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 58 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 58 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 58 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 58 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 58 мин