Хөгжлийн банкны асуудлаар Ажлын хэсэг байгуулж, чуулганд танилцуулахаар болов

2022-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэв.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын түвшинд ярих хэрэгтэй талаар санал гаргалаа. Тэрбээр "Өнөөдөр яригдаж байгаа нэг асуудал нь Хөгжлийн банктай холбоотой юм. 1.6 их наяд төгрөг чанаргүй болсон нь үнэхээр харамсалтай. 841 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Доторхыг нь үзэхээр луйвар хийдэг алдартай хүмүүсийн нэр байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй гэдэг шалтгаантай. Өөрийнхөө өмч хөрөнгийг бүгдийг нь өөр хүний нэр дээр шилжүүлдэг. Ийм байж болохгүй. 

Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн эзэмшиж байна. Зөв юм уу? Энэ онд эдийн засгийн ямар эрсдэл байна вэ? гэдгийг тодруулмаар байна. 

Хөгжлийн банкны асуудлыг УИХ дээр ярья. Монголд хулгай хийдэг хэдхэн хүн байна. Улсын өмч хөрөнгийг эзэнгүйдүүлж, цаашлаад улсаас нэмж мөнгө авдаг. Энэ бол хуулийн цоорхойг ашиглаж буй нэг хэлбэр. Үүнийг зохицуулах хууль гаргамаар байна" гэв. 

Сангийн сайд Б.Жавхлан "2022 онд эрсдэл бий. Гадаад, дотоод гэж харах хэрэгтэй байна. Бид ерөнхийдөө гадаад худалдааны эдийн засагтай улс. Үйлдвэрлэл багатай. Гаднаас импортолж байгаа бүх бараанд инфляц шингэж орж ирж байна.

Боомтын асуудлаас болж экспортын биет хэмжээ 2021 онд ихээр буурсан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд бүтэн үргэлжлэх төлөвтэй байна. Хил нэвтрэн өнгөрүүлэх чадвараа сайжруулахын тулд урд хөрштэйгөө идэвхтэй ажиллаж байгаа. Боомтын үйл ажиллагаа нь эдийн засгийн маш том гадаад эрсдэл болоод байна. 

Гадаад эдийн засгийн идэвхжил буурснаар манай улсын гол түүхий эдийн үнэд өөрчлөлт орох эрсдэл бий" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганд танилцуулж, хэлэлцэнэ" гэв. 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 16 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 27 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 37 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 21 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 27 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

14 цаг 54 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

14 цаг 54 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

14 цаг 54 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 54 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

14 цаг 54 мин