Б.Пүрэвдорж: Тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд 190 төсөл арга хэмжээг царцааж байна

2022-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2022.01.30/ хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг  Засгийн газарт чиглэл болгосон. Тиймээс төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсан. Мөн тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би өнгөрсөн оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр 290 төсөл арга хэмжээг царцааж, 570 тэрбум төгрөг хэмнэх, үүнийгээ ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, импортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэх саналыг дэвшүүлж байсан. Засгийн газраас хуулийн төслийн хүрээнд 190 төсөл арга хэмжээг царцааж, ахмад настны тэтгэврийг нэмэх болсонд талархаж байна. Цаашид царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хэрхэн үргэлжүүлэх, 499.000 төгрөгийн тэтгэвэр авдаг иргэд энэ хуулийн өөрчлөлтөөр 1000 төгрөгийн нэмэгдэл хүртэх нь гэсэн шүүмжлэл байгаа талаар тодруулъя" гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг 15 хувиар нэмж байна. Хүн бүрд доод тал нь 15 хувь нэмэгдэнэ гэж ойлгож болно" гэв.

Дашрамд дурдахад, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөөний 3.8 тэрбум, Богд Зонхова цогцолборын төсөв болох 32 тэрбумыг танах талаар яригдаж байсан билээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өчигдөр /2022.01.29/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг төсвийн тодотголоос хассан талаар дуулгасан.  Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр "Царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хасаагүй, төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 он руу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ddavaa
Tetgeveriin dood hemjee 150000-r nemegdej baigaa ni sain hereg Harin 1000000 tugregiin tetgeveriig 15 huviar nemeh shaardlaga baina uu? Sayaas ih tetgertei ni bol.. Erni tsalingiin dundjaas davsan tetgeveriin zaaval nemeh bodit shaardlaga baina uu?
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

5 цаг 22 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

9 цаг 33 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

9 цаг 43 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

10 цаг 27 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

11 цаг 33 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

15 цаг 0 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

15 цаг 0 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

15 цаг 0 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

15 цаг 0 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

15 цаг 0 мин